“Amazon” компани Хятадын зах зээлээс гарна

574

АНУ-ын цахим худалдааны томоохон төлөөлөгч “Amazon” компани дэлхийн цахим худалдааны хамгийн том зах зээлээс гарахаар болсон тухайгаа пүрэв гарагт олон нийтэд мэдээлжээ.

“Бид “Amazon.cn” цахим хуудсын үйл ажиллагааг ирэх долдугаар сарын 18-наас зогсоохоор боллоо. Хятадын хэрэглэгчид компанийн албан ёсны цахим хуудсаас бараа бүтээгдэхүүн захиалах боломжтой. Цаашид бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчдэд хүргэхэд голчлон анхаарна” гэж “Amazon” компани мэдэгджээ. Энэхүү шийдвэрийг ямар шалтгааны улмаас гаргасан талаар уг мэдэгдэлд дурдаагүй байна.

“Amazon.cn” нь БНХАУ-ын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийн “Tmall” болон “Jingdong” компанийн “JD.com” зэрэг интернэт дэлгүүрийн гол өрсөлдөгч юм. Ташрамд дурдахад, “Amazon” компани Хятадын зах зээлд 15 жилийн өмнө нэвтэрч байжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, цахим худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниудын өрсөлдөөн ширүүсэх болсонтой холбоотойгоор “Amazon” компани уг шийдвэрийг гаргасан байж магадгүй ажээ.


“Amazon” компани Хятадын зах зээлээс гарна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.