Америкийн хөгжмийн чартуудыг эзэгнэж буй МОНГОЛ ХАМТЛАГ

хамтлаг_bМонголын Хүннү рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “The HU” хамтлагийн ”Wolf Totem” болон ”Yuve Yuve Yu” дуу анх удаагаа Америкийн хөгжмийн ”Billboard’s” жагсаалтыг тэргүүлсэн талаар “www.billboard.com” сайт мэдээллээ.

“The HU” хамтлаг 2016 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан Монголын  уламжлалт хөгжмийн зэмсэг, морин хуур, хуучны ятга, гитар, хоолойн дуулалт зэргийг багтаан, уран бүтээлээ туурвидаг юм.

Дэлхийд монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж буй тус хамтлагийн “Wolf Totem” дуу цацагдсан даруйдаа “Youtube” сайтаас 8.4 сая хандалт авчээ. Энэхүү уран бүтээл ”Billboard’s”-ийн ”Hard Rock Digital Song Sales” жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар тус хамтлагийн дууг 6000 гаруй удаа татаж авчээ.

“Billboard’s”-аас гадна  хамтлагийнхан “Wolf totem” дуу АНУ-ын “ITUNES”-д “US TOP 100″ дууны 30 дугаарт, “TOP 40 рок дуу”-ны нэгдүгээрт жагсаад буй юм.

Хамтлагийн өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан “Bad Wolves” дуу ”Billboard’s”-ийн ”Hard Rock Digital Song” жагсаалтад мөн багтаад байна.

“The HU” хамтлагийнхан “Gereg” гэх шинэ цомог дээрээ ажиллаж буй бөгөөд тун удахгүй шинэхэн уран бүтээлээ цацахаар төлөвлөжээ.


Америкийн хөгжмийн чартуудыг эзэгнэж буй МОНГОЛ ХАМТЛАГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.