Танилц: Гурилгүй талх буюу эрүүл мэндэд тустай шидэт хүнс

97d34cf773dd5725c17e2bfe59e378e6Монголд кофе шопууд борооны дараах мөөг шиг олширсон. Гэсэн ч тэдэн дундаас монгол эзэнтэй нь хэд билээ. Мал болтол нь ажиллуулчхаад, нэг цагийн хөдөлмөрийг 1700-хан төгрөгөөр үнэлж суудаг Солонгос ‘’эзэд’’-тэй кофе шопууд хаа сайгүй л шинэ салбараа нээж харагдана. Лангуун дээр 8 хоног ялзарсан бялуугаа ‘’заавал зар’’ гэх Солонгос эзний ‘’ааш’’ байхад 3 хоносон талхаа хугацаа нь дууссан гээд дэлгүүрээс татах монгол захирлын сэтгэл байх. Тэгвэл эдгээр дэлхийн томоохон сүлжээнүүдтэй зэрэгцэн ‘’Сэмбэгэр’’ нэртэй тохилог кафе Монголд нээгджээ. Бусад ижил төрлийн сүлжээ газруудаас юугаараа өвөрмөц, шинэлэг бол?  Өөрсдийн нэрийн ”Сэмбэгэр” соёолсон үрийн эрүүл талхаа дэлгүүрүүдээр худалдаалдаг ”Гоо Органик” ХХК-ийн захирал С.Хишигжаргалтай ярилцлаа.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

Сүүлийн үед Монголчуудын дунд Гурилаар хийсэн бантан бол хор гэсэн үг яваад байна. Эрт дээр үеэс хэрэглэж, идэж өссөн гурил яагаад гэнэт дайсан болох болов?

Европын болон Азийн эрдэмтэд гурил хорт хавдар үүсгэгч гэдгийг баталсан. Сүүлийн жилүүдэд гурилын хэрэглээнээс хүмүүс ихээр татгалзах болсон. Гурил бол таргалалт, чихрийн шижин, өтгөн хаталт зэрэг маш олон өвчнүүдийн эх үүсвэр болдог. Би өөрөө багадаа гурил идэж өссөн хэдий ч одоо гурилын хэрэглээнээс татгалздаг. Манай хүн амын өвчлөлийн шалтгаан дийлэнхдээ цагаан гурилаас үүсэж байна. Иймд Монголд буудайны соёолсон үрийн талх зайлшгүй хэрэгтэй хэмээн үзэж энэхүү бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасан.

-          Чихрийн шижин,

-          Цардуулын (глютений) харшил,

-          Өтгөн хаталт,

-          Таргалалт,

-          Нарийн бүдүүн гэдэсний хавдар зэрэг өвчнүүдээр шаналдаг хүмүүст зориулж Монголын хөрсөнд ургасан улаан буудайг соёолуулж, соёолсон үрийг гар аргаар тээрэмдэж хийдгээрээ онцлогтой.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

Улаан буудай цагаан гурил болох явцдаа хүний биед хамгийн хэрэгтэй ашигтай бодисуудаа алддаг. Харин соёолсон үрээр хийсэн талх хүний биед ашигтай маш олон үйлчилгээг үзүүлнэ. Жишээлбэл, эслэгээр баялаг ”Сэмбэгэр” талхыг хэрэглэсэн хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна. Өтгөн хатдаг хүмүүсийн асуудлыг шийднэ. Цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгадаг учир чихрийн шижин өвчтэй хүмүүст тохиромжтой. Цавуулаг буюу глютен агуулаагүй учир жингээ барьж буй хүмүүсийн ухаалаг сонголт байх болно. Глютений харшилтай хүмүүс ”Сэмбэгэр” талхыг хүссэнээрээ идэж болно. Талхны амталгаат худалдааг нэг сарын турш явуулсан. Чихрийн шижинтэй, гурилан бүтээгдэхүүн хэрэглэхээр цээж хорсдог, өтгөн хатдаг гэх мэт зовууртай хүмүүст үр дүнгээ өгсөн.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

Эх орны хөрсөнд ургасан улаан буудайг тусгай температурт, тусгай саванд, тусгай цаг хугацаанд  ургуулахаар соёолдог. 48 цаг соёолсон буудайг тээрэмдэж ‘’Сэмбэгэр’’ талхаа үйлдвэрлэдэг. Буудайн үр нь соёолох явцдаа фермент үүсгэж, фитикийн хүчлийг саармагжуулж, каротины хэмжээг 8 дахин нэмэгдүүлж, B, B2, B5, B6 амин дэмүүдээр баяжиж ,C витамин болон фолийн хүчил, Рибофлавиний хэмжээг соёолоогүй байх үеийнхээсээ 100 дахин нэмэгдүүлдэг. Эслэг ихтэй учир хүний биеийг цэвэрлэж, детокс хийдэг.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

АНУ-ын эрдэмтдийн судалж, нээсэн эрүүл хүнс болох соёолсон үрийн талхыг Монголд үйлдвэрлэж байгаа газар манайхаас өөр байхгүй.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг энгийнээр тайлбарлавал:

1. Эх орны хөрсөнд ургасан улаан буудайг нөөцөлж авах.

2. Нөөцөлсөн улаан буудайгаа шигшиж, угааж цэвэрлээд соёолуулна.

3. Соёолсон өрийг нь няцалж зуурмаг зуурч, талх барина.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын харьяа 500 гишүүнтэй ‘’Хүнсчдийн холбоо’’-оос 2019 оны ‘’Шилдэг бүтээгдэхүүн’’ шагналыг хүртсэн. Монголын нэр бүхий нарийн боов үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж энэ шагналыг хүртсэндээ маш баяртай байгаа. Европын хөгжлийн банкны санхүүжилтээр манай компани арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарыг хүртэл ‘’Дэлхийн банк’’ буюу олон улсын зах зээл судалдаг компанитай хамтарч ажиллах санал тавьж Монголын зах зээлийг судлуулсан. Судалгааны үр дүнд Монголд ‘’гурилгүй’’ гэсэн статустай талх ганц ч байхгүй гэдгийг олж мэдсэн.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

Гар ажиллагаагаар бэлдэж, сэтгэлээ шингээж үйлдвэрлэдэг талхыг минь хэрэглэдэг хүмүүс бүгд ам сайтай байгаа.

Монголчууд сүүлийн жилүүдэд эрүүл мэнддээ урьднийхаас илүү анхаардаг болсон. Хэд хоногийн өмнө цахим сүлжээгээр Бантан бол хор гэсэн пост нэлээн харагдах боллоо. Бантан бол хор биш, харин бантанд хийж байгаа гурил бол хор юм.

Би олны танил хүмүүсээр цахим сүлжээнд худал зар сурталчилгаа хийлгэхгүй. Хэрэглээд, үр дүнг нь мэдсэн хүмүүсээр үнэн ач тусыг нь хүмүүст тараалгамаар байна.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

Талхыг хадгалах хугацаа ердөө 72 цаг. Бусад үйлдвэрүүдийн 10 талх аваад гэртээ хадгалаад үзээрэй. 10 хоноход яах ч үгүй. Харин манай талх 3 хоноход л хөгцөрч муудна. Хадгалалтыг уртасгадаг химийн бодис огт ороогүй гэдгийг хэлэхэд таатай байна. Бидэнд хүмүүсийг хуурах, муу бүтээгдэхүүнээр хангах бодол огт байхгүй учраас манай зарагдаагүй үлдсэн, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүд дэлгүүрүүдээс буцаагдаад ирэхэд хүлээгээд л авдаг.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

Кофе шопдоо соёолсон үрийн гурилаараа монгол бяслаг, эх орны хөрсөн ургасан ногоотой пицца бэлтгэн гаргаж байгаа. Кофегоо хүртэл шинээр нь хэрэглэгчиддээ хүргэхийн тулд Солонгосоос 14 хоногийн дотор татаж байгаа. Бусад гадаадын сүлжээ кофе шопуудаас ялгарах олон шинэлэг бүтээгдэхүүнүүдийг манайхаас амтлах боломжтой. Мөн манай ”Сэмбэгэр” кафе Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй кофе шопуудаас хамгийн эрт буюу өглөө 06:00 цагт онгойдог.

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

”Аль ч насандаа ”сэмбэгэр” амьдаръя, 10 настай хүүхэд ч, 60 настай ахмадууд ч сэмбийж амьдрах хэрэгтэй гэсэн утгаар ”Сэмбэгэр” хэмээн нэрийдсэн. Үнэтэй витамин, эм эмчилгээний оронд өдөр тутмын хоол хүнсээрээ дамжуулан эрүүл байх боломжтой. Монголчууд хоол хүнсээрээ өөрсдийнхөө эрүүл мэндийг алдаг гэхэд болно. Өөх тостой хоол өдөр тутамдаа хэрэглэж ходоод гэдсээ хямрааснаар энэ нь эргээд хүнийг 50 насанд нь эмнэлгийн хамааралтай болгодог. Тулуй өвчин, ходоодны шарх, элэгний өвчлөл бүгд хоол хүнснээс шалтгаалдаг. Үүнээс сэргийлэхийн тулд хамгийн энгийн хүнс талхаа эрүүл болгож өөрчлөх хэрэгтэй.”

Сэмбэгэр, Энгийнээр ЭРҮҮЛ Амьдаръя-н зураг.

”Манай аавын хөлөнд яс ургаад хавдрын эмнэлэг дээр гэрэл туяагаар шаруулах шаардлагатай болоод би эмнэлэгрүү дагуулаад явсан. Эмнэлэгт очоод харсан дүр зураг миний сэтгэлээс огт гардаггүй. Цахилгаан шат давхар бүрд зогсож, хүмүүс сууж бууж байхад би эмнэлгийн танхимыг харахдаа цочирдсон юм. Давхар болгонд битүү хүн, яг зах дээрх шиг ‘’түм түжигнэж, бум бужигнаж’’ байсан. Тэр үед би Монголд гурилнаас хамааралтай өвчлөл хэр их байна гэдгийг мэдэх хүсэлтэй болж судалгаа хийж мэдээд, монголын зах зээлд зайлшгүй хэрэгтэй, дутагдаж буй бүтээгдэхүүн юм байна гэдгийг олж мэдсэн. Ингээд ”Сэмбэгэр” талхыг үйлдвэрлэх болсон. Цаашид ”Сэмбэгэр” талхыг эрүүл амьдрахын тулд өдөр тутмын хэрэглээ болгох хүмүүс улам ихсэх төлөвтэй байна.”


Танилц: Гурилгүй талх буюу эрүүл мэндэд тустай шидэт хүнс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.