МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна

19894688_1400610766641118_2805759098022604747_nМонголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр жил бүрийн төрсөн өдрөө фэнүүдийнхээ хамт тэмдэглэдэг бөгөөд энэ жил ч мөн адил үзэгч фэнүүдтэйгээ төрсөн өдрийн баярыг хуваалцах гэж байна. Түүний 11 дахь удаагийн төрсөн өдрийн “Амьдрал” тоглолт  өнөөдөр орой 17 цагт “Corporate Convention Centre”-тоглогдох юм.

Төрсөн өдрийн тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, дуучин С.Сэрчмаа, Б.Чойжилсүрэн буюу Чойжоо болон “Рэндом” хамтлаг, Морин хуурын чуулга урилгаар оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.
Олон жил сонсогч түмнээ гайхалтай дуугаараа баясгаж дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье.


МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.