Генетикийн өвчний улмаас арьсгүй хүүхэд мэндэлжээ

huuuuuuТехасын Сан Антонио хотын эмнэлэгт энэ оны нэгдүгээр сарын 1-нд 1,3 кг жинтэй хүү мэндэлжээ. Төрөх үедээ хүүгийн толгой, хөлийн нэлээд хэсэг нь арьсгүй, нүд нь наалдсан байдалтай байсан ба эмч нар түүнд тусгай хувцас өмсгөн, халдвар авахаас сэргийлж тосон түрхлэг түрхэж өгсөн байна.

Хүүгийн ээж Присилла Малдонадо “Хүү маань хорвоод мэндэлсэн цагаасаа л эмнэлэгт байсан. Хоёрхон удаа хүүгээ тэврэхдээ бээлий өмссөн. Нүцгэн гараараа хүүхдээ тэврэх өөр шүү дээ” хэмээсэн байна. Эцэг, эх нь хүүд Жабари Грей гэх нэр хайрласан юм байна.

57486246_340426016827550_1441029345341603840_n Генетикийн өвчний улмаас арьсгүй хүүхэд мэндэлжээ

Никлос хүүхдийн эмнэлгийн Арьс өнгө судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ана Дуартэгийн хэлж буйгаар хүний биеийн арьс нь халдвараас сэргийлэх, биеийн температурыг хадгалах үүрэгтэй хамгийн чухал эрхтэн ба ялангуяа хүүхдийн хувьд арьсгүй төрнө гэдэг олон асуудлыг үүсгэх маш ховор тохиолдох өвчин аж. Эмч нар хүүг “epidermolysis bullosa” хэмээх генетикийн өвчин туссан байх магадлалтай хэмээн оношилжээ. Эцэг эхээс нь шинжилгээ авсан бөгөөд хоёроос гурван долоо хоногийн дараа хариу нь гарах юм байна.

Эх сурвалж: Live science, News.mn


Генетикийн өвчний улмаас арьсгүй хүүхэд мэндэлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.