Гэртээ хямд аргаар тансаг орчин бүрдүүлэх аргууд

Гэртээ тансаг орчин бүрдүүлэхийн тулд заавал үнэтэй тавилгын дэлгүүрээс “сая”-аар тоологдох бараа худалдан авах шаардлагагүй. Хэрвээ сэргэлэн байж чадвал хямд төсөр зардлаар ч аз жаргалын өргөөндөө тансаг, дээд зэрэглэлийн орчин бүрдүүлэх боломжтой.

1. Хөшигтэй ор-Унтлагын өрөөний “гол баатaр”-aa хөшгөөр чим. Таазан дээрээ тогтоогч байрлуулаад, орныхоо өнгөтэй хослуулсан нимгэн, торон хөшиг аваад хийчих. Унтахдаа сул тавиад, өдрийн цагаар хоёр тийш шууж тогтоох нь та хоёрын хамгийн дотно орон зайнд тансаг мэдрэмж нэмнэ.

2. Камен зуухМиний таньдаг нэг айлд маш хямдхан зардлаар өөрсдийн гараар камен зуух хийсэн байсан. Чулуун тавцан, тоосгон юм шиг загвартай плита, гөлгөр шаргал плитануудыг өрөөд л тансаг камен зуухтай болчихсон байсан. Ил галны зуух өөрөө их өндөр зэрэглэлийн элемент учраас энгийн загвартай байсан ч өрөөг чинь хангалттай амь оруулчихна. Заавал гал асаах гэлгүй дотор нь лаанууд тавиад асаагаарай.

3. Тоотой уран зураг-Тансаг орчин гэхээр шууд л уран зураг буудаг даа? Гэхдээ уран зураг бүр цор ганц учраас үнэ нь маш өндөр байдаг. Цагийг зугаатай өнгөрүүлэнгээ, өөрийнхөө гараар дэлхийн алдартай уран зургуудыг дуурайж зураарай. Өнгө, болгоныг нь кодчилж, зураас бүрийг нь нарийн зурчихсан тоотой DIY уран зургууд гадуур зарагддаг болсон. Дугаарынх нь дагуу будаг болгоноороо зурааснаас хэтрүүлэлгүй дүүргэж будаад л болчихдог учраас чи заавал гоё зурдаг байх шаардлагагүй. Хэдэн өдрийг зарцуулаад хэдэн зуун мянгын бүтээлийг гэртээ тавьснаас өөрцгүй мэдрэмж авах боломж шүү.

4. Гэр бүлийн зурган хана-Угаалгах зургуудаа сонгоод, орчиндоо тохирохуйц өнгийн хэд хэдэн жааз худалдаж ав. Хонгилийн өрөөнийхөө ч юм уу зочныхоо өрөөний нэг ханыг сонгоод түүн дээрээ бүгдийг нь эмх цэгцтэй байрлуулаарай. Аз жаргалтай бас тансаг орон зай!

5. Гэрлийн бүрхүүл-Хичнээн гоё тавилгатай байлаа ч гэрлийн бүрхүүл сүргүй байвал давсгүй хоол шиг л гэсэн үг. Тиймээс гэртээ тансаг орчин нэммээр байвал гэрлийн бүрхүүлдээ онцгой анхаараарай. Гэрэл ойлгодог, анхаарал татахуйц загвартай бүрхүүл энгийн өрөөг ч дээдсийнх юм шиг болгодог.

Гэртээ хямд аргаар тансаг орчин бүрдүүлэх аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex