Нэг хэсэг манайхан хэн хамгийн их хөрөнгө бэлтэй бол гэж сонирходог байсан.Тэгвэл өнөөдөр хэн нь эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй баян чинээлэг өв залгамжлагч вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.
Ш.Отгонбилэг агсны хүү, “Петровис” компанийн дэд захирал О.Содбилэг
УИХ-ын гишүүн асан Д.Туяа нөхрөөсөө 100 гаруй сая долларын хөрөнгө өвлөж авсан гэдэг. Өнөөдөр тэрээр Монголын хамгийн том шатахуун нийлүүлэгч. Бас болоогүй 20 сая бареллийн нөөцтэй том орд олж, Олон улсын хөрөнгийн биржээс хамгийн их ашиг олоод байгаа. Д.Туяа хатагтай хүү охин хоёртой.
Түүний хүү О.Содбилэг одоогоос дөрвөн жилийн өмнө Туул хэмээх бүсгүйтэй танилцсан. Эхнэр нь ч тун их сүйхээтэй. Саяхан ““Чингис” зочид буудлын ард 13 давхар том орон сууж барьж, ашиглалтад оруулсан аж. Энэ чинээлэг залуу МАН-ын Бага хурлын гишүүн. Аавынхаа ах дүү нараас хол хөндий өссөн, ээжийнхээ ах дүү нартай таарамж муутай О.Содбилэг нэг хүүтэй.
Өвөл болохоор хүүгээ цэвэр агаарт гаргахын тулд АНУ-руу гэрийн үйлчлэгчтэйгээ явуулчихдаг гэсэн. Элдэв хэл амнаас хол, тун даруухан амьдардгаараа баячуудын хүүхдүүдээс эрс ялгардаг. Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэж, Монголын хамгийн их нөлөөтэй, бас хамгийн их эрх мэдэлтэй, өв хөрөнгөтэй хүнээр тодорч байсан Ш.Отгонбилэг агсны голомт залгах “нуган” үрийн хуримын дуулиан өнөөдөр ч үлгэр шиг яригддаг.
“МАК”-ийн Нямтайширын хүү, НХХЯ-ны дэд сайд Номтойбаяр
“Монгол алт” нэртэй ч нүүрсний асар том ордуудтай, хятадуудтай хамтран “Чинхуа Мак” компанийг Нямтайшир захирал хүү охин хоёртой. Охин Цэлмүүнийгээ өөрийнхөө дэргэд татан авч, хөрөнгө мөнгөө өвлүүлнэ хэмээн ярьдаг ч түүний хүү Номтойбаярыг бас л Монголын тэргүүн баячуудын өв залгамжлагчаар олон хүн хүлээн зөвшөөрч байна. Нэг хэсэг 400 сая төгрөгийн залилан хийсэн гэдэг хэрэгт нэр холбогдож байсан Номтойбаяр хоёр хүүхэдтэй эхнэрээсээ өрх тусгаарлаад удаж байгаа нэгэн. Охид хүүхнүүдэд талтай энэ чинээлэг айлын эрх дураараа хүү АНУ-ын Индиана мужийн Валпарайсогийн их сургууль төгссөн гэсэн.Тиймдээ ч өдгөө НХХЯ-ны дэд сайдын албыг хашиж, МАН-аас Дорнод аймагт УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа. байгуулж, Засгийн газраас хувийн төмөр зам байгуулах эр олж авч дөнгөсөн Нямтайшир захирал Монголын хамгийн чинээлэг эрчүүдийн тоонд багтдаг. Түүний хөрөнгө мөнгө, бас өөрийнхөө эзэмшилд багтаасан орд газруудын тоог өнөөдөр хэн ч сайн мэддэггүй. Ямартай ч түүний гарт хамгийн их бэлэн мөнгө эргэлдэж байдаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг юм билээ.
Түүний хамгийн гол өрсөлдөгч нь дүү Цэлмүүн. Америкт боловсрол эзэмшиж, Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан энэ бүсгүй тун богинохон хугацааны дотор МАК компанийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан. Гадаад харилцааны хэлтсийг удирдаж, хамгийн том төслүүдийг хариуцаж эхлээд байгаа аж. Харин Номтойбаяр гэгч энэ залуу “Америк руу нисэх хувийн онгоц авлаа гээд цаашлаад сар луу ниснэ гэж сансрын хөлөг авахгүй, хүний хэрэглээ хязгаарлагдмал, бид хэдэн үеэрээ барууны баячуудын амьдралын стандартын жишгээр амьдрах бололцоо байна. Гэвч бид энэ сонголтыг хийхгүй” хэмээн ам бардам ярьдаг “зангарагтай” эр.
УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хүү Ганхөлөг
“АПУ” тодотголтой Г.Батхүү. Түүний өвөө ганц шар цайг 16 хувааж зараад 16 төлөгтэй болж байсан овсгоотой эр. Өвөөгийн энэ овсгоо самбаа Г.Батхүү сайдад ч бас өвлөгдөж үлдсэн хэрэг. Өнөөдөр түүний мэдэлд АПУ, “Шунхлай” зэрэг томоохон компаниуд багтаж байгаа. 500 гаруй адуутай, машины цуглуулгатай, 30 нохой тэжээдэг энэ баян эрийн том хүү Б.Ганхөлөг. Элдэв хэл амнаас хол энэ залуу аавыгаа бараадаж, бага сага мөнгөний ажил хийдэг. Янз бүрийн тоглолт, элдэв найр цэнгэлээс хоцордоггүй энэ залуу харин охидын анхаарлыг байнга татаж байдаг нэгэн.
“МҮАН”-ын дарга М.Энхсайханы хүү Батзул
“МҮАН”-ын дарга М.Энхсайханы хүү Э.Батзулыг царайлаг, нуруулаг, амрагийн явдлаараа хэвлэлийн хуудас болдог. Нэгэн хэсэг “Киви” хамтлагийн дуучин Намуунаатай хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг. Англид боловсрол эзэмшсэн, аавтайгаа хамт ууланд аялах дуртай нэгэн гэнэ. Бас л тодорхой эрхэлсэн ажилгүй. Гэхдээ мөнгөнд санаа зовохооргүй амьдарч чаддаг нэгэн.
“Женко” Х.Баттулгын хүү Жавхлан
“Женко” группийн эзэн, УИХ-ын гишүүн, сайд Х.Баттулгыг бас л 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ, “Цонжин болдог” аялал жуулчлалын цогцолбор ноён Х.Баттулгын өмч. Их хэмжээний хөрөнгөтэй, Монголын тэргүүн баячуудын нэг энэ эр шинэ хуучин эхнэрээс гарсан олон хүүхэдтэй. Гэхдээ том хүү Б.Жавхлангаа өөрийнхөө дэргэд татаж, хөрөнгө мөнгөө хариуцуулж, ирээдүйд өөрийнхөө нь группийг удирдуулахаар бэлтгэж эхлээд байгаа.
Б.Жавхлан нүд хөмсөг сайтай царайлаг залуу гэдгээрээ үргэлж охид хүүхнүүдийн анхаарлыг татаж байдаг. Олон жилийн өмнө загвар өмсөгч Эрдэнэтуяатай хайр сэтгэлийн холбоотой болсон гэсэн мэдээлэл цацагдаж бусдыг гайхашруулж байсан. Олон насны зөрөөтэй эгчмэд бүсгүйд сэтгэл алдарсан хүүгээ аав нь загнаж, тэдний харьцааг тасалсан гэдэг.
“Женко” Баттулга хүүхдүүдийнхээ хувийн асуудалд хэт орооцолддог, хэнтэй үерхэж нөхөрлөхийг нь хүртэл хянаж байдаг гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Гэвч Х.Баттулга сайд энэ үйлдлээ “Хүүхдүүдээ хамгаалах нь эцэг хүний үүрэг” гэж тайлбарладаг гэсэн.
“Эрэл”-ийн Эрдэнэбатын “овсогоотой” хүү Жаргалан
Нэгэн хэсэг “Алтны магнат” гэж нэрлэгдэж явсан “Эрэл”-ийн Эрдэнэбат саяхныг хүртэл улсад хамгийн их татвар төлж, хамгийн их хөрөнгөтэй, хамгийн нөлөө бүхий эрхэмд тооцогдож байлаа. Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд “Ардын банк”-наас 200 мянган төгрөгийн зээл авч эхэлсэн Эрдэнэбат захирлын хөрөнгө хурдан хугацаанд өсөж арвижсан. Гэвч үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний алдагдал хүлээсэн гэдэг юм билээ. Аавынхаа энэ алдааг Э.Жаргалан хүү засах гэж оролдож байгаа бололтой. Аавтай нь гэрээ хийсэн байсан хүмүүсийн ашиггүй гэрээг цуцалж, шүүхэд дуудагдаж, нэлээд юм амсаж яваа. Гэхдээ Э.Жаргалан долоодугаар ангийн хүүхэд байхдаа л хотын төвд “Жаргалан” нэртэй хүүхдийн кафе байгуулж байсан сүйхээтэй хүү. Тиймээс санхүүгийн хувьд хүнд байдалд орчихоод байгаа “Эрэл” компанийг хөл дээр босгочихно гэж итгэх хүн олон байна.
УИХ-ын гишүүн О.Чулуунбатын “ууган” хүү Бүрдэнбат
УИХ-ын гишүүн О.Чулуунбатын ууган хүү Ч.Бүрдэнбат сургуулиа төгсөөд Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байжээ. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэсэн нэгэн юм. Ажлынхаа гарааг сайнаар эхэлсэн ч хааяахан хар тамхи, зодоон цохионы хэрэгт нэр нь холбогдчихдог гэмтэй байсан.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн “нуган үр” Наранбат
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат аавынхаа чихийг байнга шахам халууцуулж явдаг нэгэн. Тэр хаана л болохгүй зүйл хийсэн байна, тэнд Ш.Сайхансамбуугийн нэр хугарч байдаг. Уг нь С.Наранбат 6-11 дүгээр ангидаа ХБНГУ-д суралцаж, “Отгонтэнгэр” их сургуулийг герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн гэнэ лээ.
Дараа нь АНУ-ын Оксфордын их сургуульд суралцаж байгаад эх орондоо ирж, МУИС-ийн хуулийн сургуулийг дүүргэсэн ууга нь хэнээс ч дутахгүй боловсролтой нэгэн.
“Молекул” Батж.Батбаярын Батбилэг
УИХ-ын гишүүн Б.Батбаярын дөрвөн хүү аавынхаа нэрийн “бат”-ыг нэрэн дээ шингээсэн байдаг. Бүгд л Нью-Йоркийн их сургуулийг төгссөн. Мөнгөтэй хүний хүүхдүүд дэлхийн хэмжээний боловсрол эзэмших нь зүйн хэрэг. Түүний том хүү Б.Батбилэг нь Нью-Йоркийн их сургуулийг хөрөнгө оруулалтын санхүүжилтийн чиглэлээр дүүргэсэн бөгөөд 2005 онд “Бадамханд энэрэл” санг байгуулсан аж. Түүнийхээ дараа “Туул кашмер” ХК-ийн ерөнхий захирлын албыг хашжээ.
Хэдхэн жилийн өмнө “Молекул” Б.Батбаяр, түүний хүү Батбилэг нар Хөвсгөл далайг фосфороор хордуулахаас буцахгүй улайран, стратегийн чухал орд газрыг хууль бусаар энэ эцэг, хөвгүүд хуйвалдан өмчилж байгаа гэх мэдээлэл тархаж байсан.
“Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин
“Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин ойр дотныхныхоо дунд үлгэр дуурайл болдог нэгэн аж. “Гацуурт” компанийн ирээдүйн удирдагч гэгдэх Ч.Номин АНУ-д зочид буудлын дизайнерын чиглэлээр суралцсан бөгөөд дипломынхоо ажлаар Монголд гайхагдсан таван одтой зочид буудал барьчихсан хэмээн бизнесийн хүрээнийхний дунд ам сайтай байдаг. Гэхдээ түүний энэ чадварт атаархсан уу, эргэлзсэн үү “Эцэг нь мөнгөтэй юм чинь хэдэн тэрбумаар нь цацаж байгаад буудлыг нь бариулж өгсөн. Хэрэв эцэг нь саятан биш байсан бол дипломын ажлаа буудал болгох нь үлгэр болох байсан” гэх хүмүүс ч цөөнгүй байдаг юм билээ. Харин Ч.Номин одоо дипломынхоо ажлын бодит биелэл болсон зочид буудлаа удирдаж байгаа. Түүний “Тэрэлж” дэх таван одтой зочид буудалд Монголын толгой баячууд цуглаж, алжаалаа тайлах болсоор удаж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын “шазруун” хүү Батшугар
Монгол улсын экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг сүүлийн үед хэвлэлийнхэн Н.Энхбаярын “шазруун хүү” гэж хочлох болсон. Учир нь түүний эцэг Н.Энхбаярыг АТГ олны өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлах үеэр өмнө анх удаа гарч ирсэн. Аавыгаа МУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан энэ залуу одоо 25-н настай. Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сений хүүгээс ч илүү нууцлаг гэгддэг Э.Батшугар Монголдоо ховорхон ирдэг нэгэн. 2005-оны ерөнхийлөгчийн сонгуулиар аавынхаа туслахаар ажиллаж байсан тэрээр АНУ, Монголын хооронд ирж очин байсан бол үүссэн нөхцөл байдлын улмаас эхнэрийнхээ хамт энд суурин байсан юм. Э.Батшугар нь “Ремиф” компанийн захирал.
Сонирхуулахад экс ерөнхийлөгчийн хүү М.Энхсайханы хүү Э.Батзултай үй зайгүй найз бөгөөд хамт ууланд авирч, шатар нүүдэг гээд сонирхол хобби нэгтэй юм билээ.
www.zaluu.com