Онигор нүд, өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа онцгойрч чаддаг альтернатив Отгоо буюу дуучин Х.Отгончимэг сүүлийн үед айл гэрийн эзэгтэй болж, тайзаа орхиод байгаа. Хоёр ч хүүхдийн ээж болсон дуучин бүсгүй тун сонин цуглуулгатай гэнэ. Тэрбээр Хувцасны шошго цуглуулах дуртай. Авсан хувцаснуудынхаа шошгыг хаяхгvй хадгалдаг аж. Ойр дотных нь хүмүүс “Ямар ч хэрэгцээгүй зүйл цуглуулдаг” хэмээн түүнийг шүүмжилдэг ч дуучин бүсгүйн хувцасны шошго бүтэн тор дүүрээд байгаа сурагтай.
Б. Цэцээгүн /Үндэстэн/