Хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар Африк руу нүүж магадгүй

5cbd3443f39f4Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авсны дараа Африк руу нүүж магадгүй байна. Энэ тухай Букингемийн ордны эх сурвалж мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, буяны үйлс өрнүүлэх олон улсын ажлыг гүйцэтгэхийг  Сассекийн гүн болон гүнгийн ахайтан нарт үүрэг болгосон төслийг ордонд боловсруулжээ. Их Британийн дипломат бөгөөд ах дүү Уильям, Харри нарын үндсэн хууль, олон улсын асуудал эрхэлсэн тусгай зөвлөх Дэвид Мэннинг энэхүү санаачлагыг гаргажээ.

Хааны гэр бүлийн гишүүдийн оршин сууж магадгүй байгаа улсууд дотор Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс болон Малави улс багтсан байна.


Хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар Африк руу нүүж магадгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.