Нууцлаг хэдий ч хайр татам Billie Eilish

Billie-Eilish-2018-portrait-govballЗүрх сэтгэлийг догдлуулам гайхалтай сайхан үгтэй дуунуудыг зохиож, уянгалаг хоолойгоор дуулж чаддаг бяцхан охин бол Билли Эилиш /Billie Eilish/ юм. Түүний дуунуудыг хүмүүс сонсож мэдрэх дуртай ч түүний намтрыг төдийлөн сайн мэддэггүй. Тийм учраас уншигчид та бүхэндээ зориулан Билли Эилишийн талаар хүргэж байна.

БИЛЛИ ЭИЛИШИЙН БАГА НАС

Билли Эилиш нь өөрийн анхны дуу болох “Ocean Eyes” хэмээх дуугаараа маш их нэр хүндийг олсон төдийгүй түүний дуу хоолой, загварлаг хувцаслалт нь олны таашаалыг хүртэж байлаа. Тэрээр Лос Анжелест төрж өссөн ба гэр бүл нь ч мөн хөгжмийн талын хүмүүс байдаг аж. Найман настайдаа найрал дууны багт бүртгүүлж, 11 настайгаасаа эхэлж дууны ая зохиож, үг бичиж эхэлжээ. Түүний ах Finneas O’Connell нь түүнийг дуу зохиоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэгддэг ба дуунуудад нь ч их тусалдаг.

Түүний ах өөрийн гэсэн хамтлагтай байсан ба Билли Эилиш тэднийг харан дуулах их дуртай байжээ. Мөн багаасаа л “Beatles” хамтлагийг аавынхаа ачаар сонсож эхэлсэн бөгөөд дуу хөгжимд дуртай болсон том шалтгаануудын нэг бол тэдний гэр бүл аж.

ДУУ ХӨГЖМИЙН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН НЬ

Билли Эилиш 2015 оны Аравдугаар сард “Ocean Eyes” хэмээх дуугаа бичүүлсэн юм. Уг дуу нь түүний бүжгийн хичээлд зориулагдсан байсан ч түүний ах болон хамаатан садан нь ихэд сайшаан магтсан болохоор 2016 онд “Soundcloud”-д байршуулж байжээ.

2016 оны гуравдугаар сард тэрээр “Ocean Eyes” дууныхаа клипийг цацсан ба уг дуу нь маш богино хугацаанд 10 сая гаруй хандалт авч итгэмээргүй амжилт үзүүлсэн юм. Үүний дараа “Six Feet Under” хэмээх дуугаа цацсанаар дэлхий нийт түүний дуу хоолойд уярч эхэлжээ.

Билли Эилиш 2017 онд “Bellyache” хэмээх дуугаа цацсан бөгөөд уг дууны продюсер нь түүний ах байсан төдийгүй үгийг нь хамтран бичсэн гэдгээрээ онцлогтой юм.

Үүний дараа “Bored” хэмээх дуугаа гаргасан нь Netflix-ын “13 Reasons Why” хэмээх киноны дуу болсон билээ.

Билли Эилишийн гаргасан дуу болгон ихэд амжилт олж байсан ба алдарт дуучин “Khalid”-тай хамтран гаргасан “Lovely” дуу нь ихээхэн шуугиан тарьсан билээ.

Тэрээр өндөр нэр хүндтэй дөрвөн ч хөгжмийн шагналд нэр дэвшиж байсан ба “Favourite Breakout Artist” хэмээх шагналыг өөрийн болгож чадсан юм.

ТҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  • Нэр: Billie Eilish Pirate Baird O’Connell
  • Нас: 18
  • Төрсөн огноо: 2001.12.18
  • Төрсөн газар: Los Angeles, California
  • Өндөр: 163см
  • Орд: Нум

ТҮҮНИЙ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Түүнийг олон нийт зураг авахуулахдаа огт инээдэггүй гэж их шүүмжилдэг. Гэвч тэрээр үүнд хариу өгөхдөө “Би зурган дээр инээх дургүй. Учир нь инээх нь хүчгүй, мөн сул дорой харагдуулдаг” хэмээжээ.
  • Түүнийг гаж хувцасладаг хэмээн мөн шүүмжилдэг. Гэхдээ тэрээр үүнд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй.

  • Тэрээр найман настайгаасаа эхлээд бүжиглэж байгаа.
  • Тэрээр багадаа ахтайгаа хамт гэрээр суралцдаг байсан.
  • Түүний дуртай өнгө шар.

  • Билли Эилиш аймшгийн кинонд дуртай

Нууцлаг хэдий ч хайр татам Billie Eilish
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex