Рок дуучин Аврил Лавигн найз залуу Чад Кроегертэйгээ сүй тавьжээ. Зургаан сарын өмнөөс хосууд болзож эхэлсэн тухай “Poeple” сэтгүүлд нийтлэж байсан юм.
Наймдугаар сарын эхээр Кроегер аврилд 14 кратын алмазан шигтгээтэй сүйн бөгж бэлэглэсэн гэдгийг ойрын эх сурвалж нь хэлсэн байна.
Кроегер нь өдгөө 37 настай, харин Аврил 27 настай юм. Гэсэн ч амрагийн тоогоороо аврил Кроегерийг хол давах бөгөөд сүйт хархүү анх удаа сүй тавьж байгаа бол Аврил хоёр дахь удаагаа сүй тавьж байгаа юм.
Тэд ихэнх цагаа хамтдаа дуугаа бичиж өнгөрөөдөг бөгөөд ирэх оны хоёрдугаар сард гарах гэж буй Аврилын шинэ цомог дээр хамтран ажиллаж байгаа гэнэ.
Үндэстэн