“Мөрөөдлийн театр” уран бүтээлийн төрөл, жанрт баригдахгүй уран бүтээлээ туурвиж, аль ч төрлөөр чанартай уран бүтээл хийж чаддаг гэдгээ харуулсар байгаа. Тэгвэл дараагийн уран бүтээл нь үзэгчдэд шинэ байх гэнэ. Мөн ОХУ, Буриадын уран бүтээлчдээс туршлага солилцон, хамтран ажиллахаар төлөвлөжээ. Жүжигчин хүн бүр түүхэн дүрд тоглохыг хүсдэг. Мөн ийм бүтээл хийнэ гэдэг туршлага, хөрөнгө мөнгө шаардагдаг. Мөрөөдлийн театрын хувьд түүхэн бүтээл хийхийг нэг их яарахгүй байгаа бөгөөд цаг нь болохоор “час” хийсэн бүтээл хийх болно гэсэн юм.
Т. Тататунга /Үндэстэн/