Хөгжим сонсонгоо бүтээмжтэй ажиллахыг хүсдэг хүмүүсийн баримтлах 6 зарчим

7eda223fa6e73ff378584b560ac418b1

Хүмүүс үр бүтээлтэй ажиллахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Оффисоос гадуур ажиллах, ажлын орчныхоо гэрэлтүүлгийн сайжруулж, ургамал нэмж тавих гэх мэтчилэн. Гэхдээ эдгээрээс хамаагүй бага хүчин чармайлт гаргаж, өндөр үр дүнд хүрэх нэг арга бол ажиллахдаа хөгжим сонсох юм.

2013 онд хийгдсэн судалгаагаар мэс засалд орохоос өмнө өвчтөнд хөгжим сонсгоход стрессийн даавар болох кортизоны түвшинг мэдэгдэхүйц бууруулж, тайвшруулах эмнээс илүү үйлчилгээтэй байгаа нь тогтоогджээ. Мөн хөгжим нь сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, анхаарал төвлөрөхөд тусалдаг төдийгүй оюун санааны болон бие бялдрын хүчин чадлыг сайжруулдаг байна.

Гэвч хүссэн үедээ дуртай дуугаа сонсох нь таны хүлээж буй бүтээмж, үр дүнг авчирахгүй байж мэднэ. Учир нь та дуртай хөгжмөө сонсох зуураа бүтээмжтэй ажиллахыг хүсдэг бол дараах 6 зарчмыг заавал баримтлах шаардлагатай гэнэ.

1. Үгтэй дуу бүтээмжийг бууруулдаг

2012 онд хийсэн нэгэн судалгаанд 20-24 насны 100 гаруй хүнд үгтэй дуу болон үггүй хөгжим сонсгож төвлөрөх чадварыг нь сорьжээ. Судалгааны үр дүнгээс харахад үгтэй дуу хүмүүсийн төвлөрөлд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна.

2. Өөрт танил хөгжмийг сонсох нь анхаарлаа төвлөрүүлэхэд тустай

2011 онд мэдрэлийн судлаачид хөгжмөөс үүдэлтэй сэтгэл хөдлөл нь тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Хүмүүсийн байнга сонсдог, танил хөгжим нь тэдний анхаарал төвлөрөлд эерэгээр нөлөөлж байгааг судлаачид тогтоосон байна. Тэр бүү хэл байнга сонсдог бол үгтэй дуу ч гэсэн анхаарлал төвлөрөлд тусалдаг гэжээ.

3. Нэг үйлдлээ дахин давтах шаардлагатай ажлын үеэр хөгжим сонсвол тухайн даалгаврыг алдаа багатай, хурдан гүйцэтгэдэг

Сонирхолтой байгаа биз? Америкийн Анагаах ухааны холбооны сэтгүүлд нийтлэгдсэн 1994 оны судалгаанд50 мэс засалчийг оролцуулан туршилт хийжээ. Эмч нарт мэс заслын үеэр хөгжим сонсгоход даалгавраа илүү хурдан, алдаатай багатай гүйцэтгэж байгаа нь анзаарагджээ. Мөн судалгаанд оролцогчид хийж буй үйлдэлдээ харьцангуй бага уйдсан гэж хариулжээ.

4. Ганцхан тохиолдлыг эс тооцвол оюуны хүчин чармайлт шаардсан даалгавар гүйцэтгэх үедээ хөгжим сонсохгүй байх нь зүйтэй

Охайо Весслейн Их Сургуулиас хийсэн судалгаагаар тайвшруулах ая хэмнэлтэй, давталтат хөгжим нь стрессийг бууруулж, анхаарал төвлөрүүлэхийн зэрэгцээ чимээгүй орчинд ажилласнаас илүү ажлын бүтээмжийг сайруулж байгаа нь тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, оюуны хөдөлмөр эрхэлж байхдаа байгалийн чимээ (бороон дусал, далайн давалгаа гэх мэт), сонгодог хөгжмим сонсох нь бүтээмжийг дээшлүүлдэг аж.

5. Биеийн хүчний ажил хийхдээ цоглог хэмнэлтэй хөгжим сонс

Спортын сэтгэл судлалын чиглэлээр 2010 онд хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд хөгжим сонсонгоо дасгал, сургуулилтаа хийдэг тамирчид ядрах нь бага, дасгалаа илүү урт хугацаагаар хийдэг болох нь тогтоогджээ. Мөн цоглог, эрчтэй хэмнэлтэй хөгжим хүмүүсийн анхаарал, сэрэмжийг сайжруулж байгаа нь анзаарагдсан байна.

6. Завсарлага дундуур хөгжим сонсох нь бүтээмжийг дээшлүүлдэг

Хэрэв та ажиллаж байхдаа хөгжим сонсож чаддаггүй бол нэг ажлаа дуусгаад дараагийн ажил руу шилжихээс өмнө хөгжим сонсоод үзээрэй. Завсарлага дундуур хөгжим сонсох нь дараагийн ажлаа илүү бүтээмжтэй хийхэд тусалдаг болохыг 2007 онд Торонтогийн их сургуулиас хийсэн судалгаагаар баталжээ.

Эх сурвалж: ub.life

Хөгжим сонсонгоо бүтээмжтэй ажиллахыг хүсдэг хүмүүсийн баримтлах 6 зарчим
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.