Танай хүн “таслуулсан” уу? -Хөвч таслах мэс ажилбрын тухай

12662037_906483806114857_775992607098791116_n

Ахэм /Хоолойгоо засав/…Энэ тухай мэдээлэл эрчүүдэд илүү хамаатай гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ том болсон бүсгүйчүүд бид хайртынхаа болон хүүгийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах ёстой, мөн сэтгэгдлээр энэ мэс ажилбарын талаар хэлэлцүүлэг өрнөсөн байсан учраас бид нийтлэхээр шийдсэн юм.

Хөвч таслах мэс ажилбар та хоёрын сексийн болон хүүгийн чинь ирээдүйн амьдралд ч хэрэгтэй аж. Гэхдээ Монголчууд бид үүнд нэг их ач холбогдол өгдөггүй явсаар өдийг хүрсэн.

Эрэгтэй хүний бэлэг эрхтний толгой хэсгийн арьсыг тайрч авахыг хөвч таслах буюу циркумзиц гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбарыг хийлгэх гол шалтгаан нь ариун цэвэр, эрүүл мэндтэй холбоотой байдаг бөгөөд хөвчөө таслуулахгүй бол тээрхийн арьс нарийсч бэлэг эрхтэний толгой гарч ирэх боломжгүй болсноор бэлгийн өнгөр тэр хавьд ихээр цуглаж үрэвсэл үүсэх аюултай болдог.

Мэс ажилбрын давуу талууд:
- Нярайн үед хөвчийг нь таслуулбал бэлэг эрхтний хавдар тусах магадлал нилээд хэмжээгээр багасна
- Нярай үед мэс заслыг хийлгэвэл эдгэлт нь насанд хүрсэн хүнийхийг бодвол түргэн байдаг
- Шээсний замаар халдварладаг үрэвсэлт өвчин тусах магадлал 10 дахин багасдаг
- Эрчүүд энэ мэс ажилбарыг хийлгэсэн байвал эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдарын вирусыг авах магадлал бага
- Бэлэг эрхтний ариун цэвэр сайжирснаар БЗХӨ тусах магадлал багасна
- Мөн бэлгийн өнгөр цугларахаа больдог учраас эрхтнээс ялгарах эвгүй үнэр багасна
- Бэлгийн хавьтлын үед үрийн шингэн хэт хурдан гадагшлахгүй байх боломжоор хангадаг
Мэс заслын дараа хүндрэл тохиолдох нь бага бөгөөд ихэвчлэн мэс засалчийн буруугаас үүдэн идээлэх, бэлэг эрхтэн гэмтэх зэрэг хүндрэлүүд үүсдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлэгт хандаж хийлгэвэл аюулгүй.


Танай хүн “таслуулсан” уу? -Хөвч таслах мэс ажилбрын тухай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.