Дэлхийн хүн амын өсөлт, тархалтын мэдээлэл НҮБ-ын хүн амын санд хадгалагдаж, тооцоологдож байдаг гэнэ. Тус сангийн мэдээллийн санд тулгуурлан хүн бүрийг дэлхийн хэд дэх иргэн байж болох хамгийн нарийн тоог гаргаж байна. “Дэлхийн хүн ам долоон тэрбум хүрлээ, харин би хэд дэх нь вэ?” гэдгийг хүн бүрт харуулахуйц сонирхолтой арга хэмжээ болж байгаа юм.
Уг мэдээллийн санд 1910 оноос хойш төрсөн хүмүүсийн мэдээлэл багтаж байгаа. Мөн 100 000-аас илүү хүн амтай улсын иргэдийг хамруулсан аж. Эх орныхоо хүн амын өсөлтийн талаарх мэдээллийг ч дэлгэрэнгүй харж байна. Монгол улсын хувьд нэг цагийн дотор долоон төрөлт, хоёр нас баралт тохиодог бөгөөд жилийн дундаж өсөлт 1.6 хувь. Монгол хүний дундаж наслалт 67.3 байгааг хүйсээр ангилвал эмэгтэйчүүд дунжаар 71.5 нас, эрчүүд 63.4 нас зооглодог. Мөн яг одоо 2 756 001 монгол хүн амьдарч байгааг тооцоолон мэдээлсэн юм. Миний бие өөрийгөө дэлхийн 5 220 347 771 дэх иргэн гэдгээ мэдэх хооронд дэлхийн хүн ам 6150 хүнээр нэмэгдсэн гэнэ. Та өөрийгөө дэлхийн хэд дэх иргэн гэдгийг мэдэхийн тулд энд дараарай.
Дэлхийн хүн ам 2083 онд нийт 10 тэрбум хүрэх тооцоо гарчээ.