Дэлхийн хамгийн баян мэргэжлийн хөлбөмбөгчин хэн бэ? Магадгүй таны толгойд Кристиано Роналдо, Неймар гэх нэрс орж ирж болох юм. Тэгвэл Брунэй улсын шигшээ багийн ахлагч Фаик Болкай гэх энэ залуу Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй хөлбөмбөгчинөөр нэрлэгддэг байна. Ердөө 20 настай Лестер Сити багийн бүрэлдэхүүнд багтдаг түүний хөрөнгө 15 тэрбум паунд буюу 52 гаруй их наядаар тоологдоно.
Монголын Үндэсний Шигшээ баг 2022 онд Катар улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх эхний тоглолтыг Брунэй улсын эсрэг хийх бөгөөд Брунэй улсын шигшээ Султаны ач хүүг энэ тулаанд явуулах нь гарцаагүй биз ээ…