Шивээс хийлгэнэ гэдэг хүний амьдралдаа гаргадаг томоохон шийдвэрүүдийн нэг. Яг л фейсбүүк дээрээ маш удаан хугацааны турш нэг л нүүр зурагтайгаа явахтай ижил. Фейсбүүк дээрх зургаа хэсэг хугацааны дараа өөр илүү гоё зургаар солимоор, эсвэл бүр устгамаар санагдах үед тэр дор нь шийдчихэж болно, харин шивээс гэдэг тийм амар арилж бас дарагдахгүй. Өнгөтэй, өнгөгүй, гэрэлд харагддаг, үсгэн, зурган гээд олон төрлийн шивээснүүд хэдэн жилийн дараа ямар харагдах бол?