Ердөө нэг мм хавтгай дөрвөлжин хэмжээтэй энэ бичил эд дэлхийн хамгийн жижиг компьютер бөгөөд нүдний даралттай хүмүүсийг анагаах зориулалтаар бүтээжээ. Хэдий бяцхан ч энэ төхөөрөмж бага долгионы бичил туяа үүсгэгч, даралт хянагчтай бөгөөд мэдээлэл хадгалагч мемори карт, нимгэн хальсархуу баттерейтай. Мөн нарны эрчим хүч шингээгч, радио дамжуулагч болгон ашиглах боломжтой аж. АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаачдын бүтээсэн дэлхийн хамгийн жижиг компьютер мэргэжилтнүүдийн хувьд ердийн программ гэгдсэн ч үйлдлийн олон системтэй тул компьютер гэгдэх “эрх”-тэй гэнэ. Зохион бүтээгчдийнх нь хэлснээр бяцхан компьютер хэдхэн жилийн дотор худалдаанд гарах ажээ.
15 минут тутамд “сэрж” бүх үйлдлээ зэрэг идэвхжүүлдэг бичил компьютерийг нүдэнд яг л харааны контакт линз шиг, байрлуулсны дараа тусгай төхөөрөмжид суурилуулан доторх мэдээллийг нь ердийн компьютерт дамжуулах аж. Хувийн компьютер гэх ойлголт бий болсон 1980-аад оноос арваадхан жилийн дараа зөөврийн компьютер бий болсон бол өдгөө бүхнийг нэгтгэсэн “ухаалаг” гар утасны эрин эхлээд байна. Удахгүй хүний бие дотор ажиллах бичил компьютер технологийн ертөнцийг эзэгнэх нь ээ.
noyon.mn
работа продвижение сайтовdeeoпродвижениевзломать wifi сеть androidаквалоо ценыкредитная карта хоум кредит как пользоватьсяslot gratis para celularesfilipino call girls in dubaicasino slot bedava oynaMecca gamesтуристический поход в горыдам деньги в долг тольяттиденьги в долг срочно без залогаальфа банк кредитная карта годовое обслуживаниеденьги в долг под проценты под распискумаршруты подъема на килиманджароальтеза туроператорклумбы многоярусныеСотейник чугунныйтуры в грецию сентябрь 2015 ценыинтернет раскрутка сайтаdeeoфото оформлениеТОВ Мототерра лохотронкак избавится от гельминтовmoshi 13 iglaze shell case for macbook pro