Энэтхэгийн залуус саяхан нээсэн дэлгүүрээ “Гитлер” хэмээн нэрлэжээ. Гэвч энэ нь Гужарат мужийн Ачмедабад хотын Еврейчүүдийн комиссын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэдний үзэж буйгаар дэлгүүрийн нэрийг нэн даруй өөрчилж, нацизмын үзлийг гааруулахгүй байх хэрэгтэй аж.
Гэвч дэлгүүрийг үндэслэн байгуулагчдын нэг, бизнесмэн Ражеш Шах орчин цагт ийм нэр хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөхгүй гэж үзжээ. Энэтхэгийн хуулийн дагуу ч “Гитлер” гэсэн нэртэй дэлгүүр үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлгүй юм.
Бизнес эрхлэгч “Таймс индиа” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид интернэтэд “Гитлер” гэсэн сайт байгуулж, хүмүүсийг нацизмд уриалан дуудаагүй. Гудамжинд ийм нэртэй дэлгүүр байгаа нь буруу зүйл биш. Мөн бид дэлгүүртээ бэлэн хувцас худалдаалдаг болохоос “Гитлер”-ийн туг далбаа, бусад холбогдох эд зүйлийг борлуулаагүй” гэжээ.
Ражеш Шах яагаад энэ нэрийг өгөх болсноо тайлбарлахдаа “Миний бизнесийн хамтрагч Маниш Чанданигийн өвөө Германы дарангуйлагчийн нэрийг өгөхийг зөвлөсөн. Орчин үед худалдан авагчдыг татахад тохирсон илүү өвөрмөц нэр” гэв.
Т.Арьяа /Time.mn/