Францын шинэ үеийн шилдэг зохойлчдын нэг Эрик Эммануэль Шмитийн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг Монголд анх удаа Үндэсний Дуурь Бүжгийн Академик Театрт амилах гэж байна. Философийн утга бүхий уг жүжгийг үзсэн хүн амьдралын үнэ цэнэ, хайр дурлал, үхэл гээд хүн төрөлхтөний хувьд мөнхийн сэдвүүдээр аялахын зэрэгцээ өөртөө маш том ухаарал олж авах болно. Тэр ч утгаараа сонгодог жүжиг анх тавьж байгаа “ТВ коктейль”-чид санаандгүй нэг мэргэжлийн урлагийн төв байгууллагыг сонгоогүй юм билээ. Тэдний тайз бол СТӨ, УДЭТ-уудаас ч илүү сонгодог орчин бүхий соёлтой үзэгчидтэй театр. Тиймээс хошин урлагийн чиглэлээр уран бүтээл туурвиж байсан “ТВ коктейль” хамтлаг шинэ уран бүтээлээ бүхэлд нь “классик” байлгахаар ажиллаж байгаа аж. Телевизийн хошигнолд гаршсан тэдний анхны тайзны буюу сонгодог уран бүтээл “Хоёр ертөнцийн буудал” жүжиг ирэх 9-8аас 9-18ны хооронд тоглогдох болно. Үзэгч та эндээс өөрийгөө өөр өнцгөөс олж харан, ухаарал авч, дуурийн театрын хаалгаар ариусаад гараарай.
factnews.mn/a5b