МУГЖ дуучин Т.Ариунааг хөл хүнд болсон хэмээх мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон. Түүнийг бүр охинтой болохыг хүсдэг тухай цуурч эхлээд байна. Энэхүү мэдээлэл үнэн, худал эсэхийг дуучин Т.Ариунаагаас тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Намайг хөл хүнд болсон тухай мэдээлэл бараг бүтэн жил явлаа. Энэ бол үнэхээр худал мэдээлэл. Хэрвээ хөл хүнд болсон бол тэрийгээ хэлнэ шүү дээ.
Хүүхэд төрүүлнэ гэдэг санааны зоргоор болдог юм биш. Дээд тэнгэрээс заяадаг буян хишиг. Тиймээс энэ цаг хугацааны асуудал” хэмээсэн юм. МУГЖ дуучин Т.Ариунаа сүүлийн үед уран бүтээлийнхээ ажилд шаргуу оржээ. Хэдэн жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Талын монгол айл” дууныхаа найруулгыг шинэчилж, шинэхэн клип хүртэл хийлгээд амжсан байна. Тус клип тун удахгүй үзэгчдийн хүртэл болох ажээ.