Загварын блогчид зөвлөж байна

Заавал алдартай брэндийн трэндийг харж хувцаслахаас илүү загварын блогчдын зөвлөсөн хувцаснаас сонголтоо хийх нь илүү амьдралд ойр гэдэгтэй санал нийлэх байх. Бидний дуртай Фэйшиниста нар энэ зун хувцасны шүүгээнийхээ хойморт юуг залсныг сонирхоё.

1. Бейсболлын хар савхин малгай-Тэд хамгийн түрүүнд хар савхин малгайг зөвлөж байна. Бариу загварын өмдөн дээр өмсвөл гоё хосолно.

2. ZARA загварын юбка-Бараг л бүгд дуу нэгтэйгээр зөвлөж байгаа хувцас бол зөрүүлсэн загвартай энэ юбка. Энэ загвараас цагаан өнгө хамгийн шилдэг сонголт. Zara-ийн онлайн дэлгүүрүүдээс энэ юбкыг авах боломжтой.

3. Нэвт харагддаг жижиг цүнх-Заавал үнэтэй брэндийн цүнх гэхгүйгээр өөрөө ч хийх боломжтой. Google дээр “DIY transparent clutch” гэж бичээд хайвал хэд хэдэн сонирхолтой арга гарч ирнэ. Ийм цүнх чамайг ямар загварлаг түрийвчтэй, тэмдэглэлийн дэвтрээ үргэлж биедээ авч явдаг нэгэн болохыг чинь харуулна.

4. Нууц өсгийтэй кэт-Нууц өсгийтөд дуртай ч хүн бий, дургүй ч хүн бий. Гэхдээ л дэлхий даяар олон бүсгүйчүүд худалдан авч өмсөж байгааг няцаахын аргагүй. Заавал оргинал Isabel Marant-ийг авах шаардлагагүй. Онлайн дэлгүүрүүдэд сайн чанарын дуураймал кэтүүд төрөл бүрээрээ бий.

5. Шагайгаар татсан богино түрийтэй гутал-Энгийн, цэвэрхэн хэрнээ загварлаг. Зуны халуун өдрүүдэд ч ийм гутал хэрэг болно шүү, бүсгүйчүүд ээ. Заавал Acne ‘Pistol’-ийн оригинал гэхгүйгээр төстэй хувилбарыг хаанаас ч авж болно.

6. Комбинзон- Комбинзон эргэн ирлээ. Урт богино, савхин, жинсэн бүх л төрлийнхийг чамд тэд зөвлөж байна. Биднийг жаахан байх цагт одуудын өмсдөг байсан тэр загварын хувцасыг бид одоо өмсөх боллоо.

7. Гялалзсан нүдний шил- Харцыг чинь өргөж, нарны халуун хурц туяанд огтхон ч ядраагүй юм шиг цоглог, зунлаг харагдуулах болно. Нэвт харагддаг жижиг цүнх шиг мөн л өөрийн гараар хийх боломжтой. Glitter sunglasses DIY гэж хайгаад өөрийн гараар урлаарай, бүсгүйчүүд ээ.

Загварын блогчид зөвлөж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.