Хайр яг ус шиг

0_500x500Хайр яг ус шиг
Уурлахад тань ууршаад холддог ч
Уучлахад тань бороо шиг асгардаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Яльгүй гомдоход мөс шиг хайрдаг ч
Янагшин эрхлэхэд буцлан даргилдаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Цаг хугацаан дунд цас шиг будардаг ч
Цаг нь ирэхээр гол шиг урсдаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Баярлан догдлохдоо эргээ сэтлэн хальдаг ч
Бас энэлэхдээ ёроолоо харуулан татардаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Дэлхий шиг зүрхэнд
Далай шиг долгилдог
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Уулсыг багтаахаар хөлгүй их атлаа ширгэчихдэг
Урвалт нь үзүүртэй мөс шиг зүрх хатгадаг
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Ихдэхээрээ живүүлж …
Эсэргээрээ хатааж …
Хайр яг ус шиг
Хайр яг ус шиг
Ганцаардал гунигийг үер шиг урсгана
Ганцхан алдааг л мөндөр шиг балбана
Хайр яг ус шиг …
Хайр яг ус шиг
Харин би эх газар шиг л чамайг хүлээдэг
Халуун тивийн ургамал амьтан шиг чамайг хүсдэг ээ
Хайр яг ус шиг …
Б.МӨНХ-ОРГИЛ хуудаснаас
2018.11.28-нд
 

Эх сурвалж http://www.info.mn


Хайр яг ус шиг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.