Ханхүү Харригийн Лас-Вегас руу хийсэн аялалтай холбоотойгоор үүссэн шуугиан тун таагүй үргэлжилж магадгүй болоод байна. Нүцгэн ханхүүгийн гэрэл зургууд их зүйлийн дөнгөж эхлэл болж мэднэ. Лас-Вегасын блогчин Норм Кларк нэгэн нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татжээ. Тэр хүн угсаа залгамжилсан ханхүүгийн Нүглийн хотод хийсэн аяллын талаарх илүү ноцтой мэдээллийг дэлгэнэ гэж мэдэгдсэн аж.
Кларк чухам юуны талаар ярьсныг сэтгүүлчид тааж суугаа гэнэ. Харригийн люкс өрөөнд зохиогдсон шуугиант үдэшлэгийн маргааш өдөр нь болсон водка-патигийн талаар яригдаж байна гэж зарим нэг хүмүүс ойлгов. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар тэр цэнгээнд тохиолдлоор сонгогдож ирсэн бүсгүйчүүд оролцсон байна. Мөн зарим хүмүүс хувцсаа тайлж зүггүйтсэн биллиардын тэмцээний бичлэг гарч ирнэ хэмээн таамаглажээ.
Букингемын ордон үүнд ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Харин ханхүү Харри хэвлэлд ээлжит шуугиан дэгдэнэ гэдгээс санаа зовж буй аж. АНУ руу явахаасаа өмнө ханхүү Ричард Брэнсоны эзэмшлийн Некер арал дээр галзуу долоон хоногийг өнгөрүүлсэн билээ. Тэр үеэр авагдсан гэрэл зургууд мөн л хэвлэлээр тарсан юм. Нэг зурган дээр Харритай адилхан залуу тасартлаа уун элсэн дээр ухаангүй хэвтэж байгаа нь дүрслэгджээ.
www.wikimon.mn