Түүний 2007 онд тоглосон “Another Cinderella Story” кино Залуу жүжигчдийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний төдийгүй АНУ-д нэлээд нэр хүндтэй “Teen Choice Awards”-ын шагналыг Селена Гомезид авчирсан юм.
“Spring Breakers” кино нь коллежийн охидын үеэрхэл, хайр дурлалыг харуулах аж. Энэхүү кинонд Ванесса Хадгенс, Эшли Бенсон, Рачел Корине болон Жэймс Франко нар тогложээ. Найруулагчаар Хармони Корине ажилласан байна.
Кино шүүмжлэгчдийн үзэж буйгаар “Spring Breakers” кино өсвөр насныхны сонирхлыг өөрийн эрхгүй татах аж. Учир нь тэнд өнөө цагийн өсвөр насныхны шүтээн болсон залуу жүжигчид тоглосон аж.