Хэсэгтээ нам жим амьдарсан дуучин, жүжигчин Селина Гомез гэдсэн дээрээ хагалгааны сорвитой эмэгтэйчүүдэд зориулж усны хувцас урлажээ. Тэрбээр өнгөрсөн 2018 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон бөгөөд, мэс заслын сорвиноосоо ичиж, усны хувцас өмсөж, усанд сэлж чадахгүй байхын зовлонг сайн мэднэ. Тиймээс тэрбээр өөрийн дотнын найз Тереза Мери Мингустай хамтарч энэхүү усны хувцаснуудыг худалдаанд гаргажээ. Хэмжээний хувьд XS- XXL бөгөөд улаан, хар өнгөнүүдийн сонголттой.
Б.Эрхбилгүүн