МУГЖ Д. Жаргалсайхан загвар өмсөгч С.Сарнайд дуу зохиож өгөхийг амлав

12

“Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн шоунд өмнөх улирлын 24 оролцогчоос сонгогдсон найман шилдэг уран бүтээлч өрсөлдөж байгаа билээ.

Шоуны эхний дугаарт:

Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- Америкийн дуучин, ая зохиогч “Beyonce”,

“Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү- “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун,

Дуучин П.Баярцэнгэл- “Bruno Mars”,

Загвар өмсөгч С.Сарнай- “Lana Del Rey”,

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа -“LP”,

Дуучин Б.Маралжингоо- “Amy Winehouse”,

Дуучин Б.Халиун дуучин- С.Сэрчмаа,

Дуучин Б.Амархүү -“Justin Timberlake”-ын дүрд тус тус хувирлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд МУГЖ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан, Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү,МУСТА ,жүжигчин О.Энхтуул нар ажиллаж байгаа аж.

Шоуны үеэр шүүгчид оноогоо танилцуулахдаа Д.Жаргалсайхан шүүгч хамгийн бага оноо өгсөн оролцогчдоо дуу зохиож өгнө гэж амлаад, загвар өмсөгч С.Сарнайд дөрвөн оноо өгөв.

Тэгвэл загвар өмсөгч,дуучин С. Сарнай энэ талаар цахим хуудаснаа”Бүхэл бүтэн дууны үнэ цэнэтэй дөрвөн оноо авсандаа туйлын их баяртай байна” хэмээн бичжээ.

Загвар өмсөгч С.Сарнайгийн хувьд загвар өмсөгчөөр ажлынхаа хажуугаар бие даасан хоёр ч уран бүтээл болох “Амин эрдэнэ”, “Заримдаа ”дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Загвар өмсөгч бүсгүй маань өмнө нь “Guys” хамтлагийн ахлагч, дуучин М. Мягмартай хамтран “Байна уу Ээжээ” дууг дуулж байсан юм.


МУГЖ Д. Жаргалсайхан загвар өмсөгч С.Сарнайд дуу зохиож өгөхийг амлав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex