5200 гаран хүмүүсийн үлдээсэн мянга мянган тонн хогийг цэвэрлэхээр сайн дурын ажилчид санаа сэтгэлээрээ нэгдэн, ажилдаа оржээ. Өнгөрсөн 14 хоногийн дотор л гэхэд Эверестийг нийт 3 тонн хогоос салгаж чадсан байна. 45 хоног үргэлжлэх энэхүү их цэвэрлэгээний дараа нийт 11 тонн хог хаягдлаас салгана хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Эверестэд нийт 30 гаруй тонн хог байдал бий хэмээн албаныхан мэдээлдэг. ”Бидний зорилго бол байгалиа хамгаалж, уулыг өмнөх шиг нь үзэсгэлэнтэй болгох” хэмээн Непалийн аялал жуулчлалын яамны сайд Данду Раж мэдэгджээ.
Уг сайн дурын ажилд Непалийн уулчид, орон нутгийн засгийн газар болон үндэсний аялал жуулчлалын төвийнхөн оролцож буй юм байна. ”Цас болон чулуунаас өөр бусад зүйлсийг бид цэвэрлэх болно. Унаган төрхийг нь эргүүлэн авчрах хүсэлтэй байна” хэмээн нутгийн иргэд ярьжээ.
Ууланд авирахаар зорьж, өгсөх замдаа харамсалтайгаар амиа алдсан уулчдын цогцсыг цэвэрлэх хүнд ажил тэдний нуруун дээр иржээ. 2018 онд л гэхэд 775 хүн Эверестийн оргилд гарахаар санаа шулуудаж, авирах оролдлого хийжээ. Гэсэн ч тэд бүгд буцаж ирсэнгүй. Сайн дурын ажилчид өнгөрсөн 14 хоногт их цэвэрлэгээ хийх явцдаа 4 хүний цогцсыг олж илрүүлээд байгаа юм байна.