Ямар нэг юм ам руугаа хийчихээд л орондоо орохгүй бол, шөнөжин ходоод чинь хосоон хонох юм шиг санагдаад хэцүү байдаг уу? Үнэндээ чи өлссөндөө биш, үдшээр юм идэх зуршилтайгаас л болж байгаа юм.Хэрвээ чи жин хасахыг, эрүүл хооллолтын хэв маягт орох гэж хичээж байгаа бол энэ мэдээг заавал уншаарай. Учир нь энэ үед хүмүүс орой унтахын өмнө юм идэх гээд байдаг сул талаа хэрхэн дарахаа мэддэггүй.
1. Цангаагаа тайлах
Оройн цагаар юм идэхээс сэргийлэх нэг арга бол ходоодоо өөр зүйлээр дүүргэх. Гэхдээ тэр дүүргэж байгаа зүйл маань биед эерэг нөлөөтэй байх ёстой. Энэ бол ус. Заримдаа хүний бие цангаж байхад өлсөж байна гэж бид буруугаар бодох нь бий. Тиймээс энэ тохиолдолд ус ууж байгаарай.
2. Өдрий хоолыг бүү алгасаарай
Өдрийн хоолыг алгассанаас болоод орой өлсөх нь бий. Ямар ч тохиолдолд өдрийн хоолоо мартах хэрэггүй. Хоолныхоо найрлагыг хангалттай витамин, уураг, тэжээллэг байх тал дээр анхаараарай.
3. Элсэн чихрээс татгалз
Элсэн чихрийн найрлагатай бүтээгдэхүүн их хэрэглэх нь хүнд өлсөж буй мэдрэмж төрүүлдэг. Нэг лааз кола ч бас хүртэл хоол идэх хэрэгтэй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Учир нь элсэн чихэр нь инсулин дааврын хэмжээнд нөлөөлдөгтэй холбоотой юм. Чихэрлэг найрлагатай зүйл идэхээ багасгавал орой өлсөхөө больсон нь мэдэгдэнэ.
4. Порцоо хянаж сурах
Өдөржингөө завгүй гүйсээр хоолонд амаа ч хүргэж амжихгүй үе бий. Тэр үед оройтож хооллосон үедээ хэмжээг маш сайн баримтал. Юу идэхийг хүсч байна, тэр зүйлээ ид. Гэхдээ бага хэмжээгээр. Өөрөө өөртөө дахин нэмж идэхийг бүү зөвшөөр. Харин нэмж идэхийнхээ оронд бага зэрэг жимс идээд үзээрэй.
5. Цай уух
Уснаас гадна халуун цай уугаад үзээрэй. Ургамлын эсвэл ногоон цай ч байсан болно. Хамгийн гол нь кофе ууж болохгүй. Халуун цай чамайг тайвшруулж, амраахаас гадна өлсөж байгаа дохиог тархинд чинь мартуулна.
6. Өөрийнхөө анхаарлыг сарниул
Хэрэв орой гэнэт өлсөөд эхэлбэл өөр зүйлд анхаарлаа сарниул. Зурагт үзэх, үгийн сүлжээ бөглөх, дүүтэйгээ хүүхэдтэйгээ тоглох, хатгамал хийх, блогоо шинэчлэх, ном унших гэх мэт. Хэрвээ өлссөн хэвээрээ байвал найз руугаа залгаад өөртөө тохиолдсон бүх тохиолдлоо удаан гэгч нь ярьж болох юм.
7. Шүдээ угаах
Амаа угаасны дараа цэвэрхэн, гаатай мэдрэмж юм идэх хүслийг багасгадаг. Тийм болохоор шүдээ угаагаад орондоо ороод унтаарай. Унтахын өмнө энэ хорвоо дээр оо, сойз хоёроос илүү хэрэгтэй зүйл гэж үгүй шүү.