Яг ийм үед л сэтгэл хөөрлөө дарах ёстой

36619b87277211db032dbc022b967934

Насаар ах, эхнэртэй залууд сэтгэл алдчихав уу? Үеийн сайхан залуучууд байхад заавал тэр хүнээр яах гээд байгаа юм бэ? гэж найзууд чинь үглэсээр л. Миний мэдэрч байгаа та нар мэдэрдэг ч болоосой гэж хэлмээр санагдавч “Хэзээ ч ойлгохгүй дээ” гэж бодогдоно. Нээрээ л чиний мэдэрч байгааг хэн ч мэдрэхгүй. Гэхдээ эр нөхрөө залуу бүсгүйд алдсан эхнэрийн мэдэрч байгааг мэдрэх түүнээс ч хэцүү байх болно. “Болохгүй” хүнтэй хамт байгаа бол ямар үед тэнгэрт нисэж болохгүйг мэдэх хэрэгтэй.

Бэлгэнд бүү хуурт
Насаар ах хүмүүс ихэвчлэн тогтмол орлоготой, санхүүгийн хувьд баталгаатай болсон байдаг. Тэр чамд үнэтэй бэлэг авч өглөө гэж тэнгэрт нисэх шахам баярлах хэрэггүй. Энэ нь түүний зүгээс тийм ч их хичээл зүтгэл бас сэтгэл шаарддаггүй. Тиймээс газарт буугаад сайн бодох хэрэгтэй. Яг чамд авч өгсөн цүнхнийхээ ижлийг өөр хэн нэгэнд бас авсан биш байгаа? Хүний хүн бол хүний л хүн шүү дээ.

Түүнийг бүү өрөвд
Тэр чамаас залуу нас, гоо сайхан, эхнэрээсээ авч байгаагүй жаргалыг мэдэрдэг гэж ярьсан байж болно. Эдгээр үгсийг бодоод өөрийгөө золиослох хэрэггүй. Түүнийг орхичихвол амьдрал нь утгагүй болох вий, эр хүний нулимсыг үздэггүй гэх мэт бодлуудаа хая. Тэр жаахан хүү биш шүү дээ. Тэглээ ч эхнэртэй эрчүүд залуу эмэгтэйн араас нулимас унагах нь ховор.

Албан тушаалд нь бүү хуурт
Томоохон компанид дажгүй ажил хийдэг, хувьдаа компанитай гээд түүний бүх зүйлийг өөрийн эрхгүй аялдан дагамаар санагдана. Хэдийгээр эрх мэдэлтэй эр хүн “хүчирхэг” мэт харагддаг ч түүнээс ирээдүйтэй үеийн чинь залуус байгааг бүү март. Тэр чиний ажилдаг хэлтсийн дарга байсан ч хамаагүй сэтгэл хөдлөлдөө захирагдах хэрэггүй. Албан тушаал, эрх мэдэлд дулдуйдсан харилцаа хэзээ ч тэгш хэмтэй байдаггүйг санахад илүүдэхгүй.

Бие даасан, түрэмгий байдалд бүү авт
Хаачих вэ?, Юу хийх вэ? гэж асуухгүйгээр шууд машиндаа суулгаад чамайг “сайхан” газар аваачиж, мартагдашгүй шөнийг өнгөрөөдөг нь таалагддаг уу. Сэтгэл хөдлөлөө барь бүсгүй минь. Насаар ах залуучууд энэ тал дээр хавьгүй туршлагатай, мөн цаг хугацааг дэмий үрэх сонирхолгүй байдаг учраас л тийм байдаг юм. Бүхнийг өөрөө зохицуулдаг бие даасан байдалд нь автах хэрэггүй.

Сексийн туршлагыг нь гайхах хэрэггүй
Урьд нь хэнээс ч авч байгаагүй мэдрэмжийг түүнээс авах нь дэндүү сайхан байна уу? Эхнэртэй эрчүүд ганц бие залуусыг бодвол сексийн чадвар сайтай байдаг. Энэ нь олон хүнтэй нэг хөнжилд орсноороо бус нэг эмэгтэйтэй олон жил ийм харилцаанд байсантай нь холбоотой. Ахиж ийм хүнтэй учрахгүй юм шиг битгий аашил. Чи залуу сайхнаараа байна. Орондоо мундаг эртэй анхнаасаа хамт байх сайхан ч, удах тусмаа бие биенээ сексийн тал дээр улам илүү мэдэрсэн харилцаа ч бас гайхалтай.


Яг ийм үед л сэтгэл хөөрлөө дарах ёстой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex