Хоёр дох хүн чинь баймааргүй байна

b58290e6f19e5a20bb192977e7c6fc68

Хайртай л бол бусад нь ямар хамаа байхав гэж бодож байвал эндүүрч байна. Ялангуяа чиний хайр дурлал бусдын зовлон гуниг болж байвал бүр ч үгүй. Одоохондоо нууц амраг яваандаа түүний эхнэр болно гэж бодсон уу?

1. Хэзээд бэлэн- Тэр өөрийн эхнэрээ хуураад чам дээр ирсэн юм чинь чамайг ч бас хэзээ нэгэн цагт хуурахгүй гэсэн баталгаа байхгүй. Би тэр эмэгтэйгээс тэс ондоо хүн гэж бодож байна уу? Тэгвэл үгүй. Тэр ч бас анх түүнтэй учрахдаа хэзээ нэгэн цагт хагацана гэж бодоогүй юм шүү.

2. Тал зүрхтэй хүнийг хайрлах уу?- Үнэндээ “би ганцхан чамдаа л хайртай” гэж хэлж байгаа ч түүний сэтгэл зүрхнийх нь нэг хэсэгт эхнэр нь байж л таараа. Хүүхэдтэй бол түүний зүрх бүр ч олон хэсэгт хуваагдана гэсэн үг. Түүний зүрх сэтгэлийг ийм олон хүнтэй цаашид хуваалцана гэж үү?

3. Чиний жаргал бусдын зовлон- Та хоёр хамт байхдаа аз жаргалтай байдаг байж болно. Гэхдээ чамтай хамт байсан өдрийн тоогоор тэнд нэг хүн шаналж байгаа. Бусдын зовлонгоор сольсон жаргал удаан үргэлжэхгүй гэдэг.

4. Мэдсэн даруйдаа боль- Чи түүнийг эхнэр хүүхэдтэй гэдгийг саяхныг хүртэл мэдэхгүй явсан уу? Тэгвэл яг одооноос эхэлж боль. Тэр эхнэрээ хуурсан. Чамайг ч бас хуурах анхны алхамаа хийгээд амжжээ. Чи түүнд анхнаасаа л хууртаад эхэлчихэж. “Гэхдээ би удахгүй түүнээс сална” гэсэн түүний үгэнд итгэх хэрэггүй.

5. Өгөөш- Зэрлэг араатантай тулгарах үед тэр чамайг хамгийн түрүүнд түлхээд өгч мэднэ. 2012 кинон дээр гардаг баян эр өөрийн нууц амрагаасаа илүүтэйгээр хоёр ихэр хүүгээ аварч үлддэгийг санаж байгаа биз дээ? Яг одоо бол чи түүний хувьд үнэ цэнэтэй нэгэн мэт боловч эцсийн мөчид тэд өөрийн бүхнээ авч үлдэнэ.

6. Хувь тавилан биш!- Бид учрах ёстой болоод л учирсан гэж өөрийгөө тайвшруулж байгаа бол эндүүрч байна. Чиний тавилан хэн нэгний хоёр дох байхаар заяагдсан юм гэж үү? Хэрэв чи өөрөө хүлээн зөвшөөрч байвал болох л юм.

7. Дарамт- За яахав, үнэхээр хайртай гээд чи түүнийг өөрийн болголоо гэж бодъё. Тэр үед чиний хайртай залуу ардаасаа хоёр дахин их асуудал дагуулах болно. Хайрт чинь хааяа хүүхдүүдээ санаад байна гэж “төрхөм”-дөө буцна. Хүссэн хүсээгүй түүний хүүхдүүдийг хааяа нэг халамжлах хэрэг гарна. Найз нөхдийнх нь “Эхнэрээ сольчихоо юу”, гэдэг үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх хэрэгтэй болно. Энэ мэт олон асуудлыг сонссон ч сонсоогүй ч тэвчээд л өнгөрөх хэрэгтэй болно.


Хоёр дох хүн чинь баймааргүй байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.