“Spice Girls” хамтлагийн дуучин Жери Халливэлл жүжигчин, хөтлөгч Рассел Брэнд хоёр болзож эхэлсэн гэнэ.
Лондоны зуны олимпын хаалтын ажиллагаанд Рассел Брэнд хөтлөгч хийн мөн “Spice Girls” хамтлаг ая дуугаа өргөсөн бөгөөд энэ цагаас хойш тэд ихэнх цагийг хамтдаа өнгөрөөж харагдах болжээ.
Жери өөрийн 6 настай охин Блүбэллийгээ дагуулан Расселтай хамт өнгөрөгч амралтын өдрүүдээр гадуур зугаалсан гэнэ. Тэд бие биенийгээ эртнээс мэддэг байсан бөгөөд харин энэ жилийн олимпын хаалтын наадам тэднийг баттай холбосон бололтой.
37 настай Расселийн хувьд дуучин Кэти Пэрритэй 2011 оны арванхоёрдугаар сард гэр бүлээ цуцлуулсан бол 40 настай дуучин Жери кино найруулагч Саша Гервасигаас нэг охинтой, ганц бие ээж юм.
Б.Мишээл