Хүчингийн хэрэгт буруутгагдаад буй Америк од бичиг үсэг мэддэггүй

дуучин_bАмерикийн дуучин, зохиолч, продюсер R Kelly-ийг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэмээн буруутгаж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

“Грэмми”-гийн шагналт R Kelly 1998 оноос арав гаруй эмэгтэйг дарамталж, хүчирхийлжээ. Хохирогчдын гурав нь тухайн үед насанд хүрээгүй байсан гэнэ. Хохирогчид өнгөрөгч хоёрдугаар сард гомдол гаргаж, цагдаагийнхан дуучныг баривчилжээ.

Дуучин шүүхийн үеэр “хохирогч гэгдээд буй бүсгүйчүүдтэй огт уулзаж байгаагүй, өөрийг нь санаатайгаар гэмт хэрэгтэн болгохыг санаархаж байна” гэж хэлсэн аж.

Нью Йорк хотноо болсон шүүх хурлаар дуучныг “шүүхийн мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгөөгүй” зөрчлийг хэлэлцсэн байна.

“Тухайн үед дуучин хоригдож байсан учир заасан хугацаанд хариу өгч чадаагүй. Тэрбээр бичиг үсэг мэддэггүй учир шүүхээс ирсэн бичиг баримттай танилцах боломжгүй байсан” гэж түүний өмгөөлөгч тайлбарлажээ.

Хохирогчдын нэг Лиззитте Мартинез “R Kelly намайг 1995-1999 оны хооронд хэд хэдэн удаа хүчирхийлж, бэлгийн дарамт учруулж байсан. Би тухайн үед маш жоохон байсан учир энэ талаар хэнд хэлэхээ мэдэхгүй,  нууцалсан. Одоо харамсч байна” гэж хэлсэн байна.

Охид, бүсгүйчүүдийг хэрхэн дарамталж, хүчирхийлдэг байсан дуучны хууль бус үйлдлийг нь илчилсэн “Surviving R Kelly” гэх баримтат кино цацагдсан аж.

Уг киноны дараа түүнийг үзэн ядах хандлага нэмэгдэж, дууг нь сонсохгүй, гэртээ байгаа цомгуудыг нь гаргаж хаях, шатаах аян газар авчээ.


Хүчингийн хэрэгт буруутгагдаад буй Америк од бичиг үсэг мэддэггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.