Сэтгэлээр унаж уйтгарласан үед үзэхэд тохиромжтой 10 кино

262

Бид бүгдэд ганцаардсан, сэтгэлээр унасан, уйдсан үеүд бишгүй л тохиолддог. Тэр үедээ өөрийгөө баясгаж, сэтгэлээ сэргээх хамгийн шилдэг арга бол кино үзэх. Ямар кино үзэх вэ гэж бодож суусаар байгаад улам толгой өвдөх үе байдаг болохоор танд доорх 10 киног санал болгож байна.

1. Рэкет (2016)

Соко, Халиуна, Хулан, Тамираа, Анар нар 23-24 насны охид. Тэд огт санаандгүй байдлаар харанхуй хонгилд сэрэх болно. Хаана байгаагаа ч үл мэднэ. Таван өөр зан араншинтай охидод ямар адал явдал тохиож, тэд хөгжилтэй бас аюултай байдлаар хэрхэн тэр бэрхшээлүүдтэй нүүр тулж байгааг та энэ киноноос үзээрэй.

2. The Fault in Our Stars (2014)

Хорт хавдраар өвдсөн Хэйзел хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах цуглаанд оролцох үедээ Августус хэмээх залуутай танилцаж, түүнд татагдана. Энэ кинонд хэдийгээр өвчин шаналал, айдас, хагацлын тухай өгүүлэх хэдий ч киноны төгсгөлд та энэ кино тэр чигтээ хайр дурлал, тухайн цаг үеийнхээ аз жаргалыг нандигнахын чухлыг мэдэрч, ойлгох боломжтой. Энэ киног үзсэн хүн бүр маш гайхалтай сэтгэгдэлтэй үлддэг юм.

 3. The Parent Trap (1998)

Алли, Энни гэх хоёр охин зусланд бие биенээ олж харах хүртлээ ихрүүд гэдгээ огт мэддэггүй байжээ. Ингээд тэд нэг нь ээжтэйгээ, нөгөө нь аавтайгаа уулзахаар хоёр өөр орныг зорин солигдон нисдэг байна. Энэ үйл явдал салсан эцэг эхийг нь буцан нийлүүлэх эхлэх байх юм гэж хэн ч санаагүй.

4. Mean Girls (2004)

Дөрвөн найзын сонирхолтой, адал явдалтай, хөгжилтэй үйл явдлын тухай өгүүлдэг. Жинхэнэ үерхэл, хуурамч нөхөрлөл, атаа жөтөө гээд л охидын дунд өрнөдөг маш олон үйл явдлыг харуулна. Таны найзтайгаа заавал үзэх ёстой киноны нэг гэж үүнийг л хэлэх байна.

5. Happy Death Day 2U (2019)

Маш олон хүн эхний анги болох “Happy Death Day”-ийг үзсэн хэмээн найдаж байна. Гол дүрийн охин төрсөн өдрөөрөө хүнд хөнөөгдөж, тэр өдрөө дахин дахин сэрсээр байдаг. Тус ангид хэдий алуурчныг барьж, цаг хугацааны эргүүлгээс гардаг хэдий ч Трий энэ удаад дахин нэг л өдрөө сэрж эхэлдэг. Гэхдээ тэр энэ удаад өөрийнхөө ертөнцөд биш зэргэлдээ ертөнцөд гацсан байлаа. Түүний найз залуу Картер одоо түүний найз залуу биш, түүний танилууд бүгд өөр өөр. Энэ удаад Трий багтай алуурчныг олж, цаг хугацааны эргүүлгээс гарахын тулд математикч болох хэрэгтэй болно. Энэ кино аймшиг, инээдэм хослуулсан төдийгүй хүмүүст тулгардаг хүнд хэцүү асуудлуудад сургамж өгдөг.

6. Isn’t It Romantic (2019)

Натали гэх эмэгтэй романтик кинон дээр гардаг бүх л зүйл зүгээр л төсөөлөл гэж боддог нэгэн. Гэтэл нэгэн удаа метроны буудал дээрх ослын дараа тэрбээр төсөөлөл гэж боддог тэр л романтик ертөнцөд ухаан орно. Бүх зүйлс түүний хувьд цоо шинэ, бас хар дарсан зүүд мэт санагдана . Шинэ орчинд түүнийг хэрхэн дасан зохицохыг та уг киноноос үзэх болно.

7. Johnny English Strikes Again (2018)

Британийн нууц албаны тагнуулч, мөрдөгч нар нэг нэгээрээ илэрч, бусдад хөнөөгдөж эхлэхэд тэр явдлын эсрэг зогсох ганц л хүн байлаа. Энэ бол нэгэн цагт мөрдөгч байсан ч одоо бага сургуульд багшилж буй Жонни Инглиш. Аюул тарьж буй гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэх хөгжилтэй тэмцлийг нь та ЖОННИ ИНГЛИШИЙН ДАРААГИЙН ДАЙРАЛТ киноноос хүлээн авч үзээрэй.

8. Girls Trip (2017)

Найзуудын адал явдалтай аяллын тухай өгүүлэх тус киноны үйл явдал болгон таныг дэлгэцийн өмнө хүлэх бөгөөд маш хөгжилтэй байх болно. Ялангуяа үдшийг найзуудын хамт өнгөрүүлэх гэж байгаа бол та энэ киног заавал үзээрэй гэж зөвлөх байна.

9. Whip It (2009)

Жижигхэн хотын эршүүд охидын нөхөрлөл, адал явдлын тухай өгүүлнэ. Охид өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө хэрхэн тэмцэж байгааг маш хөгжилтэй, өвөрмөц байдлаар үзүүлж чадсан кино.

10. Walk the Line (2005)

Алдарт дуучин Жонни Кашийн бодит амьдралыг өгүүлэх энэхүү киноны гол дүрийг Холливудын мундаг жүжигчин Хоакин Феникс бүтээсэн юм. Алдартай болохын хэрээр түүнийг даган ирэх аюул, эрсдлүүд болоод амьдралын шалгууруудыг энэ кино танд бодитоор харуулна. Хар тамхинд донтож, архинд орж, байгаа бүхнээ аажмаар алдаж, ирээдүйгээ гэх ямар ч итгэлгүй болсон хэдий ч хүн хамгийн гүн хонгилоос хэрхэн дээш гарч ирэх боломжтойг, өнгөрсөн амьдралаа ардаа гээж шинээр бүхнийг эхлүүлэх боломж үргэлж бий гэдгийг танд ойлгуулах болно. Мөн нөхөрлөл, гэр бүл, хайр дурлалын үнэ цэнийг та энэ киноноос бүрэн мэдэрнэ. (Түүний шоронд очиж дуулж буй хэсэг хамгийн алдартай бас сэтгэл хөдлөм мөч юм шүү.)

Эх сурвалж: ub.life

Сэтгэлээр унаж уйтгарласан үед үзэхэд тохиромжтой 10 кино
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex