Хосууд дотно харьцаанд орох нь багасчээ

273

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хосууд дотно харьцаанд орох нь хорин жилийн өмнөх үеэс харьцангуй багассан гэжээ. Харин эсрэгээрээ тогтмол дотно харьцаатай байхыг хүсдэг ганц бие хүмүүсийн тоо нэмэгдсэн тухай судалгаагаар нотолсон байна.

Тодруулбал гэр бүл болсон, хамт амьдардаг, албан ёсоор үерхдэг хосууд болон 25-аас дээш насныхан дэр нийлүүлэх тохиолдол буурсан аж. Эсрэгээрээ Их Британийн ганц бие эмэгтэйчүүдийн тэн хагасаас илүү нь болон эрчүүдийн 2/3 нь дотно харьцаанд орохыг илүү их хүсэх болсон гэжээ.

Үүнээс харахад дотно харьцаанд орох тохиолдол багассан нь ганц бие болон 25-аас доош насны эрэгтэйчүүдэд хамааралгүй зөвхөн гэр бүл болсон, хамтран амьдардаг хосуудад хамааралтай юм.

2012 онд хийсэн судалгаагаар ганц бие эрчүүдийн 43 хувь нь сарын дотор дотно харьцаанд ороогүй гэж хариулж байсан бол 1991 онд 50,3 хувь байжээ. 2001 онд таван хүн тутмын нэг нь өмнөх сард 10 болон түүнээс дээш удаа дэр нийлүүлсэн байсан бол 2012 онд зургаан хүн тутмын нэг болон түүнээс ч цөөн хүн өмнөх сард 10 болон түүнээс дээш удаа дотно харьцаанд орсон гэж хариулжээ.

Эдгээр тоо баримт нь зөвхөн Их Британийн иргэдээс авсан судалгаа хэдий ч АНУ зэрэг дэлхийн бусад орнуудад нийтлэг хандлага гэдгийг судлаачид хэлж байна. 2017 оны судалгаагаар Америкийн насанд хүрэгчид өмнөх жилд ес болон түүнээс цөөн удаа дотно харьцаанд орсон тохиолдол байсан тухай судалгааг нийтэлж байжээ.

Хосууд 20 жилийн өмнөхөөс бага дэр нийлүүлэх болсон нь чухам юунаас үүдэлтэйг хэлж мэдэхгүй ч хэт хожуу гэр бүл болж хүүхэд төрүүлж байгаагаас үүдэн ядрах, бие физилогийн хувьд идэвхгүй болдогтой холбоотой байж магадгүй. Гэвч дотно харьцаанд тогтмол орвол стресс бууруулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, унтаж амрахад тустай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг юм.

Эх сурвалж: www.cnn.com


Хосууд дотно харьцаанд орох нь багасчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.