Элэг болон бөөр цэвэрлэгч

305
Хятадын алдартай эрүүл мэндийн зөвлөгч Чен Ли энэхүү жорыг хүмүүст танилцуулж, тэр дороо л хүмүүсийг гайхшруулж эхэлсэн юм. Учир нь тус жороор бэлтгэсэн шүүс нь элэг болон бөөрийг цэвэрлэж, дархлааг дэмжиж дээрээс нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах зэрэг олон ашиг тустай аж.
Орц:
Хүрэн манжин – 1 ширхэг
Лууван – 2 ширхэг
Алим – 1 ширхэг
Бэлтгэх арга: Бүх ногоонуудаас шүүсийг нь шахаж аваад, хольж бэлтгээрэй. Үүнийгээ 1 цаг хөргөгчинд хадгалаад, ууж болох юм.
Хүрэн манжингийн ач тус
QWTCbrpuTGmRsJshutterstock_156578255-1000x480 Элэг болон бөөр цэвэрлэгч
Хүрэн манжинд агуулагдах битацианин нь биеэс хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдраас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна холестриныг бууруулдаг болохыг дурдах нь зүйтэй болов уу.
Хүрэн манжин нь В1, В2, В12, С витамин болон фолийн хүчлээр баялаг юм. Мөн хүрэн манжингийн шүүс нь цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.
Луувангийн ач тус
content_photo Элэг болон бөөр цэвэрлэгч
А витаминаар баялаг лууван нь хараа сайжруулдаг гэдгийг та ч бас сайн мэдэх биз ээ. Мөн лууванд агуулагдах амин дэмүүд нь хөхний, бүдүүн гэдэсний болон уушигны хорт хавдраас сэргийлдэг төдийгүй элгийг цэвэрлэж, арьсны цэвэр байдалд анхаарах юм.
Алимны ач тус
riimg-ta5e Элэг болон бөөр цэвэрлэгч
А болон С витаминаар баялаг алим нь турахад туслах төдийгүй дархлааг дэмжиж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулна. Үүнээс гадна зүрхэнд сайнаар нөлөөлдөг.

Элэг болон бөөр цэвэрлэгч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.