Тэр чиний ийм 10 зүйлээр лав бахархдаг!

1e4199b2dd372a91c62a920e3a69a3ca

“Яг түүн шиг л хүүтэй болох юмсан гэж бодогдохгүй эртэй бүү гэрлэ” гэдэг үг бий. Түүнтэй адилхан хайртай гэргийгээ яг түүн шиг л охинтой болох юмсан гэж мөрөөдөж гэрлэсэн нөхрүүд хэр олон байдаг бол гэж түрхэн бодсон юм.

Гэхдээ энэ бодлыг минь хажуугийн ширээнд сууж байсан хижээлдүү ахын өөр рүү нь инээмсэглэн алхалж буй эхнэрээ ширтэх харц нь сарниачихав. Тэд чиний ийм 10 зүйлээр лав бахархдаг гэдгийг баттайяа хэлье. Зүгээр л гаднаа хэлдэггүй байхгүй юу?

• Түүнийг ирэхэд гэрээ цэвэрлээд халуун хоолтой хүлээж байхад: Өлсөөд, даараад, ядраад ирэхэд нь чи гэрээ цэмцийтэл нь цэвэрлэчихсэн, амттай хоол хийчихсэн хүлээж байх үед тэр чамаар бахархдаг. Бас чамтай байгаа өөрөөрөө бахархдаг

• Чамайг өөртөө санаа тавьж, гаднах төрхөө үргэлж торддог байхад: Үнэн шүү. Тэр дэлгүүр явж, өөртөө төгс зохисон даашинз худалдан авч, үсээ орчин үеийн засалтаар янзлуулдаг эхнэртэйдээ дотроо бахархдаг. Их ажлын хажуугаар өөрийгөө үргэлж анхаарч чаддаг эмэгтэй ховор шүү дээ!

• “Зоригтой” байхад чинь: Тасалбар дээр худал үнэ нэмж бичсэн худалдагчид анхааруулгын үг хэлж байгаа нь, илүү чанартайг авах гээд дөнгөж сая ирсэн буйдангаа буцаахаар утас руу ухасхийж байгаа чинь түүний бахдлыг төрүүлдэг. Ахуйн жижиг асуудал дээр, өөрөөр хэлбэл түүний “зориг” гаргаж чадахгүй зүйлүүдийг чадварлагаар шийдэж байгаа чамаар тэр бахархдаг.

• Өөртөө хайртай байхад чинь: “Ямар ядаргаатай юм бэ” гэж гэртээ үглэн үглэн, уурлан уурлан үлдэхийн оронд өдрийн зав зайгаараа иллэгэнд яваад орчихдог, гэрийн төсвөөсөө өөртөө “юм авахуулах”-аар зүтгүүлж чаддагаар чинь тэр бахархдаг. Гаднаа бол тэр бүр хэлдэггүй л дээ. Даварчих вий гэж айдаг юм.

• Сэтгэл хангалуун инээмсэглэж байхад чинь: Гэр бүлийн найзуудтайгаа уулзахад хэний ч эхнэрээс илүү инээмсэглэж, жаргалтай байвал тэр чамаар мөн л бахархана. Харьж явах замдаа “Миний эхнэр хамгийн хөөрхөн нь” гэж бодно.

• “Шал өөр” байхад чинь: Сая хоол идэж байхдаа хамаатнууддаа өгөх бэлэгний талаар ярьчихаад, босоод угаалгын өрөө явахдаа ганц бие бүсгүй шиг л өөртөө итгэлтэй, юунд ч баригдахгүй алхаж байгаагаар чинь тэр бахархдаг. Буцаж ирэхдээ рестораны залуусын харцыг өөр дээрээ цуглуулчихаад ирж байгааг чинь ч тэр сайн анзаардаг. Гэртээ бол түүний амыг харж, шийдвэрийг нь хүлээх мөртөө гадаа гарангуут өөрийнх нь тусламж тийм ч хэрэггүй мэт биеэ авч явж буй хүчирхэг эхнэрээрээ яагаад бахархахгүй гэж?

• Гэртээ шинэ арга, жор, технологи туршиж байхад чинь: Идэж үзээгүй шинэ хоол хийж өгөх, тоос арчих илүү үр дүнтэй технологи олох, гэрийн ажлыг зөв хуваарилах арга нэвтрүүлэх гээд амьдралын жижиг зүйлсэд ч ач холбогдол өгдгөөр чинь тэр бахархдаг. Бүхнийг амжуулдаг мөртлөө тэр болгоноо үнэн сэтгэлээ сонирхоно гэдэг тийм ч амар олдох чанар биш шүү дээ.

• Хүүхдүүдийнхээ сайн ээж байхад чинь: Уг нь бол та хоёрын хүүхдүүд л дээ. Гэхдээ л тэр “өөрийнх” нь хүүхдүүдийг сайн хүн болгон өсгөж буй эелдэг, эерэг, сайхан сэтгэлтэй эмэгтэй чамаар үнэхээр их бахархдаг.

• Хав дарсан, нуугдсан их мэдлэгтэй байхад чинь: Хамтрагчийнхаа эхлүүлэх гэж байгаа шинэ төслийн талаар дурдах төдийд л чи ирээдүй нь хаа хүрэхийг шууд хэлдэг. Авгадаа тэр жилийн цагаан сарын үеэр хэдэн төгрөгний тусламж өгснийг асуухад чи бас л мэдэж байдаг. Хаанаас гардаг их оюун санааны багтаамж вэ, бүсгүй минь?

• Өөрийг нь логиктой няцаахад: “Хөөх, нээрээ миний буруу юм байна” гэж ухаартал нь түүнийг логиктой няцаахад тэр чамаас сүрддэг бас бахархдаг. Зөв үед нь түүнд юуг ч ойлгуулахаас бүү буцаарай!


Тэр чиний ийм 10 зүйлээр лав бахархдаг!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.