Монголын урлагийн нэрийг олон улсад таниулж байгаа рок, попын олон уран бүтээлчид бий. Тэдний нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг. Тэрбээр Солонгос улсыг зориод байгаа. Дуучин маань Пусаны Yeosu хотод болох Азийн фестивальд урилгаар оролцож ая дуугаа өргөх гэж буй аж. Тус фестивальд Латин Америк, Азийн орны уран бүтээлчид оролцох юм байна.
Ж.Алтаа есдүгээр сарын нэгэнд болох Азийн фестивальд оролцоод эх орондоо ирэх бөгөөд “Чи бидэн хоёр” нэртэй шинэ уран бүтээлээ ч хийгээд амжсан байна. Уг уран бүтээлийнхээ клипийг Haeundae далайн эрэг дээр хийжээ.
Д.Ундрах 24tsag.mn