Хар батгыг багасгах санаанд оромгүй аргууд

86ca35bae1a4e7306f155c00ba0891e2

Хамран дээрх царай муутай зочдыг арилгахад заавал үнэтэй брендийн ком бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүйг олж мэдээд их баярласан шүү. Тэднээс болж тольны өмнө олон ч удаа санаа алдан зогссоор байгаа бол гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох доорх хялбархан аргуудыг туршаад үз! Үр дүнгээ мэдээж шууд үзүүлэхгүй учраас өөртөө хамгийн хялбар гэсэн нэг аргыг сонгоод хэдэн долоо хоног түүндээ үнэнч байж хар батгануудаа хөөн зайлуул!

Шүдний оо
Хар батгатай хэсэг дээрээ шүдний ооноосоо нимгэн түрхээд 25 минут байлга. Сэнгэнэсэн мэдрэмж төрнө шүү. Хамгийн эхний түрхэлтээс эхлээд л хар толбонууд бүдгэрч эхэлдэг. Хоёр долоо хоногийн турш өдөр бүр хэрэгжүүлж үр дүнг нь бүрэн мэдрээрэй.

Улаан лооль
Түүнд агуулагддаг байгалийн гаралтай үржийн эсрэг бодис нь батгыг арилгахад нөлөөлдөг байна. Жижиг хэмжээтэй лоолийг хальсалж, нухашлан бэлд. Орондоо орохоосоо өмнө батгатай хэсэгтээ түрхээд өглөө босоод бүлээн усаар угаагаарай.

Нимбэг
Бүлээн усаар нүүрээ угаасны дараа аяганд нимбэгээ шахаж шүүсийг нь бэлд. Давс нэмж хийгээд уустал нь хутгаад батгатай хэсэгтээ жигд түрхэнэ. 20 минутын дараа дахин бүлээн усаар зайлж угаана.

Эрдэнэ шишийн гурил
Гурав, нэгийн харьцаатай эрдэнэ шиш болон цуун зуурмаг бэлтгээд асуудалтай хэсэгтээ түрхэж 15-30 минутын турш байлгана. Дараа нь бүлээн ус болон алчуур ашиглан цэвэрлээрэй.

Тараг
Ямар ч хольцгүй гурван хоолны халбага таргийг хоёр хоолны халбага овъёостой холино. Мөн нэг цайны халбага оливийн тос, лимоны шүүс хийгээд хутгаж бэлд. Үүнийгээ батгатай хэсгийн арьсандаа 5-7 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана.

Будаа
Таван цаг сүүнд дэвтээсэн будааг холигч ашиглан өтгөн болтол нь нунтаглана. Түүнийгээ цэвэрлэгч маягаар ашиглаарай.

Төмс
Түүхий төмсийг үрүүлдээд батгатай хэсгийн арьсаа үрэх маягаар арчина. 15минут болсны дараа угаана.

Овъёосны гурил
Автомат холигчинд цэцгийн хандтай устай хольж зуурмаг болтол нь холино. Түрхээд 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаана.

Хүнсний сод
Ус болон содны 50, 50 хувийн агууламжтай холимог бэлтгээд асуудалтай арьсандаа түрхэнэ. 15 минутын дараа зайлж угаана.

Зөгийн бал
Батга арилгахад сайн үйлчилгээтэй. Түрхээд 15 минут болгоод бүлээн усаар угаана.

Хэт их арьсаа зүлгэж, оролдож болохгүйг анхаараарай. Эдгээр аргуудаа өдөрт нэг л удаа ашиглана.


Хар батгыг багасгах санаанд оромгүй аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex