Шилдэг кинонуудын жагсаалтыг “Avengers: Endgame” дахин тэргүүлжээ

Avengers-Endgame-Question-Marvel-Marketing-Trailer“Disney” компанийн уран бүтээл ”Avengers: Endgame” кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлсэн байна.

“Avengers: Endgame” киноны нийт орлогын хэмжээ өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн байдлаар 2.48 тэрбум ам.долларт хүрсэн гэж “Comscore” судалгааны байгууллагаас мэдээлжээ.

Энэхүү кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын хоёрдугаарт жагсах болсон бөгөөд алдарт найруулагч Жеймс Камероны “Avatar” кино /2.8 тэрбум ам.доллар/ уг жагсаалтыг тэргүүлдэг ажээ.

Хойд Америкийн шилдэг кинонуудын өнгөрсөн долоо хоногийн жагсаалтын хоёрдугаар байрт, нээлтээ хийгээд удаагүй байгаа “Pokemon Detective Pikachu” жагссан бол “The Hustle” нэртэй инээдмийн кино гуравдугаарт жагссан байна.


Шилдэг кинонуудын жагсаалтыг “Avengers: Endgame” дахин тэргүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.