Хичнээн маргалдсан ч “хэмжээндээ”

couple-shoot-mallorca-51

Хормын дотор л огт танихгүй хүмүүс шиг болцгоочихоод хэлэх хэлэхгүй үгээр харилцаагаа “сэглэж” орхидог. Тэр сэв нь заримдаа хэзээ ч арилахааргүй толбо болж сэтгэлд үлдэх нь ч бий. Бүр ганцхан удаагийн хэрүүлээс болж хоёр тийш болсон хос олон байдгийг мэдэх юм байна. Тиймээс хэмжээнээсээ хэтэрсэн хэрүүлийн үед хичнээн “асч” байсан ч харилцаагаа хэмжээнд нь байлгахын тулд та хоёрт тодорхой зарчим хэрэгтэй!

Зарчим 1: Салъя гэж хэлэхгүй
Тэр үеийн сэтгэл хөдлөл, уур бухимдал дээд цэгтээ хүрдгийг мэдэж байна л даа. Гэлээ ч та хоёрын үгсийн сангаас “салъя” гэдэг муухай үг бүр мөсөн арчигдан алга болох хэрэгтэй. Бие биедээ үнэхээр хайртай хосууд ч нэг нь уурандаа эсвэл шаралхсандаа салъя гээд хэлчихсэн тохиолдолд олонхи хувь нь хоёр тийш болж орхидгийг үгүйсгэхгүй. Угтаа бол тэр үгийг хэлье гэж хэлдэг хүн цөөхөн байх. Эсвэл маргалдах тоолондоо салъя гэж хэлсээр байгаад харилцаагаа үнэ цэнэгүй болгож орхино. Тиймээс л хичнээн маргалдсан ч салъя гэдэг үгийг амнаасаа унагаахгүй байх нь та хоёрын тэргүүн зарчим мөнөөс мөн.

Зарчим 2: Гадагшаагаа гаргах хэрэггүй
Ямар ч хэрүүл маргаангүй харилцаа гэж байдаг юм аа гэхэд тэр нь саяд ганц л байх. Маргаан бол эрүүл харилцааны нэг бүрдэл хэсэг, хоорондоо зөрчилдөж байж хосууд түүнд хамтдаа гарц хайж, даван туулах замаар хайраа бэхжүүлдэг. Тэр чамайг хэрэлдэх үедээ хичнээн гомдоосон бай, харилцаа чинь яаж ч муу руу дөхсөн бай зөвхөн шийдэл зөвлөж чадах хүнтэй л ярилц. Сонирхуулах төдий, уурлаж бухимдсанаа тайлахын тулд найзууддаа та хоёрын дундах бүхнийг ярина гэдэг утгагүй. Хосуудын асуудал гадагш гараад л ирэхээрээ буруутдаг. Тогоон дотроосоо халина гэдэг чинь л та хоёрыг “нэг хүн” шиг нэгдэж чадаагүйг илэрхийлж байна.

Зарчим 3: Зоригтой буулт хий! 
Яг одоогийн энэ хэрүүл чинь та хоёрын хайр сэтгэлийн хажууд юу ч биш шүү дээ. Юу чухал, юу сэтгэл хөдлөлийн асуудал вэ гэдгээ эхлээд бод. Хариулт тодорхой. Тиймээс нөхцөл байдлыг бүр мөсөн муудахаас нь өмнө жаахан сэтгэл, зориг гаргаад буулт хийгээд үз. Үүнд хэнийх нь буруу, хэнийх нь зөв гэдэг огт хамаагүй. Хамгийн гол нь бушуухан шиг байдлыг хэвийн болгох л хэрэгтэй. Харин та хоёр бүрэн тайвширсныхаа дараа дараагийн зарчмыг заавал биелүүлдэг байгаарай.

Зарчим 4: Шалтгаанаа ярилц
Чин сэтгэлийн “уучлаарай”-г эхлээд түүндээ хэл. Түүнийгээ тэврээд, нүд рүү нь эгцэлж хараад хэл. Маргаан хэдий ширүүн, хэдий “гал авалцсан” байлаа ч жинхэнэ хайрын харилцаа түүнийг тоохгүй өнгөрөөж чадах хүчтэй байдаг. Бидний хэрүүлийн гол шалтгаан энэ байлаа, чиний буруу энэ, миний буруу харин энэ гээд бүхнийг нэгд нэгэнгүй тайвнаар ярилц. Хамгийн гол нь та хоёрын бие биенээ хайрлах, хүндлэх чинь урьдын сайхан хэвэндээ байгаа гэдгээ бүрэн тайлбарлаж, илэрхийлэх нь чухал.

Зарчим 5: Хэрүүлээ дахин сөхөхгүй
Та хоёр дөрөв дэх зарчмыг бүрэн биелүүлсэн тохиолдолд энэ асуудал хөндөгдөхгүй байж чадна. Хэрүүлээс хэрүүл үүснэ гэдэг утгагүй асуудал. Нэгэнт болоод өнгөрсөн алдааг нь дахин дахин давтан яриад байвал харин жинхэнэ асуудал үүсч мэдэх учраас тэр цаг мөчтэй нь хамт тэнд нь орхиж байгаарай! Гол нь ярилцахдаа л, дахин сөхөгдөхгүй байх хэмжээнд бүгдийг нь тодорхой болгоод дуусгах нь чухал. Уярам харц, уусам үнсэлтнээс нь болоод маргааныг шийдэлгүйгээр тэгэсхийгээд өнгөрөөгөөд байж болохгүй шүү. Эвлэрлийн секс ч бас үүнд хамаатай. Жинхэнэ эвлэрэл бол бие биенээ бүрэн уучилж, алдаа дутагдлаа ухамсарласных байдгаас санасан сэтгэлдээ хөтлүүлээд асуудлыг хойш тавьсных байдаггүй.


Хичнээн маргалдсан ч “хэмжээндээ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex