Хүмүүсийн агаарт гараад хийдэг утгагүй үйлдлүүд

6ae523531aa5e46bdda4dd948a363436

Аялал зугаалганы улирал ч талдаа орж байна даа. “Нөгөө хэдтэйгээ”, гэр бүлийнхэнтэйгээ, хайрттайгаа гээд л “завгүй” зун цагийн хөгжилтэй өдрүүд үргэлжилсээр. Агаарт гараад яг сайхан “настр” ороод л байж байхад хүмүүсийн уур амьсгал эвддэг үйлдлүүдийг нэрлэж байна. Мөн байгалийн сайханд гарчихаад яг л гэртээ байгаа юм шиг “хэнэггүй” гэмээр юм уу утгагүй гэмээр ч юм уу үйлдлүүд бас байна аа.

Бидний зарим нь өөрсдөө ч мэдэхгүй эдгээр үйлдлүүдээс хийдэг л байх. Харин ийм үйлдэл гаргах нь бусдад онцгүй сэтгэгдэл төрүүлж, чиний дурсамжтай аяллыг утгагүй болгож ч мэдэх юм.

Архидах
Байгалийн сайханд очив уу үгүй юу уугаад эхэлнэ. Өглөө босоод л ямар газар ирснээ харна. Харамсалтай нь бөөн шартсан хүмүүс байдаг болохоор олигтой зугаалж чадахгүй харьцгаана. Юун уул моддыг харах, юун голын усанд шумбах? Ийм төрлийн салхинд гаралт амралтын газруудаар дүүрэн болдог. Хотын төвд ч иймэрхүү байдлаар “шоудаж” болно шүү дээ.

Хэт цэмцэгнэх
Сайхан хорхог гал дээрээс гарч, боодогны чулуу бариад, шинэ хонины шөл оочиж суухад ганц хоёр хүн гараараа барьж идэхгүй, чулуу барьвал тос болно гэх мэт “утгагүй” юм ярьж суудаг. Бактериар дүүрэн газар ирчихсэн юм шиг л цэмцэгнээд байх нь хамгийн зохимжгүй. Цэвэрхэн хүн гэж гаднаасаа биш дотоод гоо сайхан, хувийн ариун цэврээрээ л ялгарч байх ёстой болохоос биш наад захын энгийн зүйлсээс сэжиглэхийг хэлдэггүй.

Унтах
“Алив ээ уул руу явъя, гол оръё” гэхэд “Та нар явчих, би жаахан унтаадахъя” гэдэг хүмүүс бас байна аа. Яахав эхний өдрөө агаарт цохиулаад нам унтахыг үгүйсгэхгүй. Байнга ийм унтаа байдалтай байвал аялал зугаалганд явахын хэрэг юун. Зун цаг бидэнд шинийг танин мэдэх хязгааргүй боломж өгдөг гэдгийг битгий мартаарай.

Гэрт хөзөрдөх
Манай нэг найз зугаалганд явсан юм. Маргааш нь сонин сайхан асуух гээд уулзтал амралтын газар очоод гэрт нь баахан хөзөрдөж байгаад амарч ч чадаагүй юм байх. Уг нь амарч байгаагийнх ядаж уулын орой дээр гарч энерги авч болох л байлаа. Заавал агаарт тоглох шаардлагагүй зүйлсийг орхивол яасан юм бэ хөзөрчид өө.

Гар утасныхаа тоглоомыг тоглох
Эзнээсээ ухаалаг утастай хүмүүсд энэ үйлдэл хамаатай. Найз нөхдөөрөө дурсамжаа яриад инээлдэж суухад утсаа “илээстэй” хүмүүс ч хэцүү шүү. Нөгөө талаараа энэ бол бусдыгаа үл хүндэлж буй бүдүүлэг үйлдэл юм. Нэг тоглоомонд ороод салж чадахгүй байгаа ч гэсэн хайртай хүмүүсээ хүндлээд иймэрхүү үйлдэл битгий гаргаарай.

Орчин бохирдуулах
Гол дотор машинаа угааж байгаа хүмүүсийг хараад зугаалж яваа огт танихгүй хүмүүс хүртэл дургүйлхдэг. Энэ нь хүмүүсийн сэтгэлд, сэтгэлгээнд, байгаль орчинд маш их хортой үйлдэл юм. Мөн идэж уусан зүйлийнхээ хогийг хаях нь зугаалганы хамгийн тэнэг үйлдэл. Иймэрхүү хүмүүс зугаалганд яваад ч дэмий юм шиг санагддаг.

Бөөнөөрөө явж байхад ном унших
Хичнээн сайхан ном байсан ч хамаагүй толгойгоо өндийлгөх цаг болсон! Ном уншаад байгаа хүмүүс ээ. Чамтай хамт явж байгаа хүний цаг ч гэсэн үнэтэй шүү. Амарна гэж тохироод л бүгд ажлаа зохицуулж ирчихээд байхад байгалийн сайхныг шимтэхээс татгалзана гэдэг бол бас л утгагүй үйлдэл шүү.

Амралтын газар караокедах
Дан амралтын газар караокедахаас гадна хотод ханатлаа хийдэг зүйлсээсээ татгалзвал ямар вэ. Чи энд шинэ мэдрэмж авч, “хүн” гэдгээ ухаарч, оюун санаагаа бясалгах гэж ирсэн гэдгээ мартчихав уу. Караокедаж байхын оронд ил галын дэргэд гитар тоглоод л хуучны сайхан дуунууд аялавал зугаалга чинь жинхэнэ “зугаа” болж чадна.

Чихэвчний хөгжим сонсох
Нэг чихэндээ чихэвч зүүчихээд чанга чанга яриад, эсвэл юм хэлээ байхан “Айн” гээд суучихдаг дүр төрх дотно санагдаж байна уу? Арай чи ийм төрлийн хүн юм биш биз дээ. Хэрэв тийм бол ингэхэд найзуудын чинь урам их хугардаг шүү. Ганцаараа байхдаа хүссэнээ хийж болох ч, хайртай хүмүүс чинь чиний халамжийг мэдрэхийг хүсэж байна!


Хүмүүсийн агаарт гараад хийдэг утгагүй үйлдлүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.