WhatsApp цахим халдлагад өртсөнөө мэдэгдэв

25

Facebook-ын эзэмшдэг WhatsApp аппликейшн цахим халдлагад өртсөнөө мэдэгдлээ. Хакерчид хэрэглэгчдийн гар утас болон бусад таблет, падуудад алсаас хянах программ суулгаснаар хувийн мэдээллийн санд төвөггүй нэвтрэх боломжтой болжээ. Нэн ялангуяа мессеж хэсгийг уншихад тун хялбар болсон гэдгийг анхаарууллаа.

WhatsApp-ын зүгээс 1,5 тэрбум хэрэглэгчдээ хандан халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд апп-аа дахин татаж update хийхийг зөвлөж байна. Ийм төрлийн халдлага энэ сарын эхэнд анх илэрсэн ба хакерчид тодорхой тооны хэрэглэгчдийг сонгон авч мэдээллийг нь хулгайлсан гэжээ.

Тэд WhatsApp-ын хэрэглэгчид рүү дуудлага хийдэг байна. Хэрэв дуудлагыг хүлээж авахгүй бол хянах программ автоматаар суух ч таны гар утсан дээр дуудлага хадгалах цэс хоосон хэвээрээ байх тул та энэ талаар мэдэлгүй өнгөрөх ажээ.

Ийм төрлийн программ хангамжийг Израйлийн NSO аюулгүй байдлын фирмээс хөгжүүлсэн байдаг. Пегасус программ нь микрофон, камер, байршлын мэдээлэл ашиглан гар утас бусад ухаалаг хэрэгслүүдээр нууц мэдээлэл дамжуулах хүчин чадалтай. NSO байгууллагын зүгээс уг технологийг гэмт хэрэг, терроризмтой тэмцэхэд ашиглах зорилготойгоор засгийн газрууд, агентлагуудтай албан ёсны эрхтэйгээр хамтран ажилладаг гэсэн юм. Тиймээс компанийн зүгээс дур мэдэн хувь хүн, албан газруудын мэдээлэлд халдах боломжгүй гэжээ.

WhatsApp-ын зүгээс өндөр хэмжээний нууцлалтай халдлагад хэд орчим хэрэглэгч өртсөнийг танилцуулахад хараахан эрт байгааг мэдэгдсэн байна. Эмнести Интернэйшнл зэрэг хүний эрхийн байгууллагууд NSO группын бүтээсэн программ хүний эрхэнд халдсан үйлдэл хэмээн зэмлэн буруушаажээ.

Эх сурвалж: www.bbc.com


WhatsApp цахим халдлагад өртсөнөө мэдэгдэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex