Олуулаа оролцох хөгжилтэй тоглоомууд

Summer-time-is-picnic-time-5Амралт зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг шүү дээ. Иймээс та бүхэнд энэ үедээ тоглож болох хөгжилтэй тоглоомуудыг санааг хуваалцаж байна.

1.Тооны нэрийг өөрчлөх

Энэ тоглоомыг хэдэн ч хүн тоглож болох ба анхаарал шаардсан хөгжөөнт тоглоом. Алдсан хүнийг шийтгэх дүрмийг ч нэмж болно шүү.

Тоглоомын дүрэм:

Тоглогчдын тооноос илүү нэг тоо сонгох хэрэгтэй. Жишээ нь: 10 хүн тоглох бол 16 гэсэн тоог сонгох гэх мэт.

Эхний хүнээс эхлэн тоог тоолж эхэлнэ. Эхний хүн 1, дараагийн хүн 2 гэх мэт.

16 дахь цифрт таарсан хүн. Нэг тоог сонгон өөрийн хүссэн үгээрээ орлуулан хэлнэ.

Жишээ нь: 3-н тоог “зайрмаг” гэх мэт.

Ийнхүү 16 дахь цифрийг нэрлэсэн хүний дараагийн хүнээс эхлэн дахин тоолж эхэлнэ. Гэхдээ 3-н тоог “зайрмаг” гэж сольсон учир хэлж болохгүй. Жишээлбэл: Эхний хүн нэг, дараагийн хүн хоёр, гурав дахь хүн шууд зайрмаг, дөрөв дэх хүн дөрөв гэх мэт тоог үргэлжлүүлэн явна.

Энэ мэтчилэн 16 дээр таарсан хүн бүр ямар нэгэн цифрийг үгээр орлуулан нийт 16 дугаар үгээр орлогдон бүгд амжилттай хэлж дуусах үед тоглоом дуусна.

2. Үлгэрийн цаг

Энэхүү тоглоом нь хүмүүсийн уран сэтгэмжийг багагүй шаарддаг бөгөөд тоглоомыг хөгжилтэй болох эсэх нь тоглогчдоос бүрэн шалтгаална.

Тоглоомын дүрэм:

Дүрэм маш энгийн бөгөөд хэн нэг тоглогч үлгэрийг эхлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: “Эрт урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ.” гэх мэт

Дараагийн хүн үлгэрийн дараагийн үргэлжлэлийг хэлэх заримаар явна. Жишээлбэл: 2 дахь хүн “Тэгсэн чинь нэг өдөр өвгөн алтан загас олжээ” гэх мэт. Хэр сайн уран сэтгэмжтэй байх тусам үлгэр хөгжилтэй болно.

3. Хөгжимт сандал

Бид бүгд энэ тоглоомыг маш сайн мэдэх билээ. Оролцох хүнийхээ тооноос 1 эсвэл 2-оор бага сандлыг тойрог хэлбэртэй тавьж, ая тавина. Энэ аянд бүжиглэнгээ сандлаа тойрон эргэлдэнэ. Гэнэт аяыг зогсоох бөгөөд ая явж дуусахад сандал дээр амжиж суух ёстой. Харин сууж чадаагүй нь тоглоомоос хасагдах дүрэмтэй.

4.Усан дартс

Харахад л ойлгомжтой бас хөгжилтэй байгаа биз дээ? Оносон хүнд нь бяцхан бонус бэлэг бэлдэхээ ч мартаж болохгүй шүү.

5. Попкорнын уралдаан

Нэг ширхэг попкорныг гөлгөр шалан дээр тавьж соруулаар үлээж аль болох хол явуулж, барианд хурдан хүргэх ёстой. Хялбархан хэрнээ хөгжилтэй байгаа биз?

6. Аяыг таа

Монгол, гадаад холилдсон хит болж байсан 5 дуу цуглуулж бэлдээд, дуу болгоны эхний 5-10 секундийг тоглуулж ямар нэртэй гэдгийг нь зочдоор таалгаарай. Үүнийг тоглуулахад чамд “Icon Pop Song” аппликейшн тусалж чадна. Гараа өргөж хариулах дүрэмтэй гэдгийг өмнө нь заавал сануулах хэрэгтэй. Дууны нэрийг түрүүлж таасан хүн нэг бадгийг нь заавал дуулж сонсгосныхоо дараа шагналаа авна.


Олуулаа оролцох хөгжилтэй тоглоомууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.