Hero энтертайнментын захирал Л.Баатар, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужин нар
авааль эхнэр, нөхрөөсөө салж хамтран амьдарч байгаа гэх сураг ажиг саяхан үнэн болох нь тогтоогджээ. Тэд “Женко” Х.Баттулгын урилгаар ирсэн Холливудын жүжигчин нэрт од Стивен Сигал болон түүний эхнэр Б.Эрдэнэтуяа нарын хамт АПУ-гийн мэдлийн “Ivy” ресторанд нэгэн үдшийг өнгөрүүлжээ.
Л.Баатар найруулагчийн хувьд жүжигчин, дуучин Ч.Ундралтай гэр бүл байсан бол тураах төвийн багш П.Анужингийн хувьд “Шинэ Шивээ овоо” ХХК-ийн захирал А.Эрдэнэбаттай эхнэр, нөхөр хэмээн сайн, муугаа дуудуулж явсан билээ. А.Эрдэнэбатын хувьд нэг хэсэгтээ л хэвлэлийн од болж “Шивээ овоо” ХК-ийн эзэмшлийн газраас луйвардсан асуудалд холбогдож байсан бөгөөд түүний хууль бус үйл ажиллагаа эхнэрийнх нь чихийг чамгүй халууцуулсан нь тэдний салах шалтгаан болсон гэж ойр тойрныхон нь үздэг аж.
Холливудын одтой нэг ширээнд сууж нэгэн үдшийг өнгөрөөсөндөө Hero-гийн Л.Баатар тун их сэтгэл өндөр байгаа бөгөөд хэд хоногтоо л нойргүй хоносон гэнэ лээ.
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60340