Зугаалганы зугаа болох тоглоомнууд

large

Даалуу, хөзөр хоёроо энэ удаад хотод орхичих. Бидэнд та нарт санал болгох 7 шинэ тоглоомны санаа байна.

Би хэн бэ?
Хүн болгонд нэг алдартай хүний нэр өгчих. Хүн болгонд 10 удаа тийм болон үгүй гэсэн хариултыг авах эрх бий гэж тооцно. Хүн бүр өөрийн сонгосон нэрийнхээ эзнийг бусад гишүүдэд зөвхөн үйлдлээрээ дамжуулан харуулж, таалгана.

Олс таталцах
Хоёр групп болгож хуваагаад аль баг нь айлын багийн гишүүдийг газар унатал нь татаж чадвал супер шагналын эзэн болно.

Jenga
Овсгоо самбаа, эв дүй, аз хийморь бүгдийг нь шаарддаг, хэн нэгнийг бүтэлгүйтэх тоолонд бусад нь инээд алддаг тоглоом бол Женга. Тоглогчид нэг нэгээрээ шоо хаяж, буусан дүрсийг зурсан модыг эвтэйхнээр сугалж гарган, бусад модыг нураахгүй байх үүрэгтэй. Амжилттайгаар сугалсан хүн буцаагаад барьсан женганыхаа дээр тэр модоо тавьдаг учраас, дуусна гэж айлтгүй.

5 мянган төгрөгөнд
Зугаалгаар явахын өмнө супермаркет ороод хүнсээ цуглуулж байхдаа тоглох супер тоглоом. Бүгдэд нь 5, 5 мянган төгрөгний төсөв олгоод, түүнийг ашиглан супермаркет дотроос зугаалганд ашиглагдах ямар нэг содон сонирхолтой зүйлийг авна гэж зааварлаарай. Нэг найз маань сайн чанарын хуруу зай авсан нь шөнө харанхуйд гарч бие засахад их хэрэг болсон шүү. Тодорхой хугацаа заахгүй бол бүтэн өдрийг алдаж мэднэ.

Хэн юу хийв? 
Найзууд хоорондоо тогловол бие биенээ илүү таньж мэдэх ач холбогдолтой. Нэг том цаасан дээр өөрийнхөө тухай гурваас дөрвөн сонирхолтой баримтыг бичээд, нэг баримт нэг цаасан дээр байхаар нарийхан туузнууд болгон урна. Хүн болгоны баримтыг бичсэн цааснуудыг нэг хайрцагт бөөгнүүлээд, хэн нэг нь сугалж гари ирсэн баримтыг хэн бичсэн болохыг таана. Баримт хичнээн хөгжилтэй байна, төдий чинээ та нар цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Жишээ нь: Би НАСА-д өөрийнхөө нэрээр од гаргаж болох эсэхийг асууж захиа бичиж байсан, би багадаа алиалагчаас айдаг байсан гэх мэт.

Ундаа таах тоглоом
6-10 төрлийн өөр төрлийн ундыг аягануудад хийнэ. Нүдлээ боосон тоглогчид унд болгоныг юу болохыг нь таана. Жүржийн болон олон жимсний шүүс, хоормог айраг зэрэг хоорондоо үл ялиг төстэй унднуудаар тогловол их сонирхолтой. Хамгийн олныг зөв таасан нь ялагч болно.

Эрдэнэсийн эрэлд
Ой мод, голын эрэг, хөндий тал эсвэл гэр дотор нуух зүйлсийн жагсаалтыг гаргана. Халбага, цув гэх мэт хүмүүст ойр ямар ч зүйлсийг олуулж болно. Тэгээд түүнийг хаанаас олж болох тухай бусад хүмүүст “шпи” өгнө. “Хоолоо иддэг хэрэгсэл маань Ховор ургамлын дэргэд байгаа” гэх мэтээр шүлэглэсэн шпи өгвөл хүмүүст жинхэнээсээ ямар нэг нуулцаг хосгүй эрдэнийн эрэлд явж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Жагсаалтан дотроос хамгийн олон зүйлийг нэг дор олсон нь ялагч болно.


Зугаалганы зугаа болох тоглоомнууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex