Фэйсбүүкээр “live” хийхэд хязгаартай боллоо

56

Фэйсбүүк компани “Live streaming” үйлчилгээндээ хязгаар тогтоожээ. Энэхүү журам /2019.05.15/ -c хэрэгжиж эхэлж байна.

Одоогоос хоёр сарын өмнө Шинэ Зеландын хоёр Исламын сүмд зэвсэгт халдлага гарч гэмт этгээд сүм рүү гал нээн 50 хүний амийг хөнөөсөн билээ. Энэхүү аймшигт халдлагаа фэйсбүүк “Live”-аар шууд дамжуулсан нь дэлхий нийтийг цочирдуулсан юм. Энэхүү хэргээс үүдэн фэйсбүүк сүлжээгээр өнөөдрөөс эxлэн хэн дуртай нь шууд бичлэгээ цацах боломжгүй болж байна.

Тус үйлчилгээний журмыг зөрчиж, олон нийтэд хор хөнөөлтэй агуулга бүхий дүрс бичлэг тараасан хэрэглэгчийн фэйсбүүк Live үйлчилгээг ашиглах эрхийг 30 хоногийн хугацаанд цуцлах ажээ.

Нийгэмд хор хөнөөлтэй гэсэн ангилалд одоогийн байдлаар терроризмийг сурталчилсан агуулга бүхий дүрс бичлэгийг тооцож байгаа юм байна. Цаашид шалгууруудаа ч нэмэх гэнэ. Үүнээс гадна терроризмийн агуулга бүхий вэбийн холбоосыг өөрийн хуудсанд нийтэлсэн бол шууд дамжуулах эрхээ хасуулах юм байна. Цаашлаад зөрчил гаргасан хэрэглэгчийн сурталчилгаа явуулах эрхийг хаах хүртэл арга хэмжээ авахаар болжээ


Фэйсбүүкээр “live” хийхэд хязгаартай боллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.