Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ

Жүжигчин Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ. Тэрээр бүх хөрөнгөө 17 настай, том хүү Мэддокстой үлдээсэн гэнэ. Брэд Питтээс салахад Мэддокс л ээжийгээ бүх талаар дэмжиж байсан гэнэ.

3804

Энэ мэдээлэл тарсан даруйдаа шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож “Яагаад гэрээслэл бичих болов” хэмээн ярьцгааж байна. Тэрээр гурван жилийн өмнө жилийн өмнө, Б.Питтээс салсныхаа дараа “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүүхдүүдээ ганцаар өсгөнө, дахиж хүнтэй суухгүй гэснээс гадна эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх шаардлагатай байгаа талаараа ярьсан нь одоо фэнүүдийнх нь анхаарлыг татаад байгаа аж.

Анжелина Жоли хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байгаа шалтгаанаар хэдэн жилийн өмнө өрөөсөн хөхөө тайруулж, өндгөвчөө авахуулсан. Дараа нь гэр бүл нь салсан явдал жүжигчний сэтгэл санаанд хүнд цохилт болжээ. Эх сурвалжийн хэлснээр, Б.Питтэй харилцаа таарамжгүй болсон нь А.Жолигийн өвчнийг хүндрүүлж, шинэ онош тавигдсан гэнэ. Тухайлбал, даралт ихсэх өвчтэй болжээ. Мөн нүүрний булчин нь саажиж эхэлсэн байна. Энэ өвчнийг Беллийн саажилт гэж нэрлэдэг аж. Өвчин хүндрэхээр нүүрний булчингууд ажиллах чадвараа бүрэн алдаж, ярих боломжгүй болдог байна. Гэхдээ өвчлөгчдийн 80 хувь нь эдгэрдэг гэсэн эерэг статистик байдаг юм байна. Сүүлийн үед бас нэг эмгэг гарч ирэн зовоох болсон нь арьс хуурайших эмгэг аж. Тиймээс удахгүй удаан хугацаанд үргэлжлэх курс эмчилгээнд орохоор болжээ. Энэ эмчилгээ нь арьс хуурайших төдий биш илүү ноцтой өвчний эмчилгээ байж магадгүй хэмээн шар хэвлэлүүдэд бичиж байна.

EAGLE.MN

Х.Батсайхан


Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex