Р.Эмүжин: “Инээж байгаад асууна аа, яадгийн..”

97

-Харсан, сонссон, уншсан бүхнээ харлуулж байдаг та ямар хар будаг уу? Эх орноо, энэ Монголыг, эргэх цагийг бүгдийг хараар будаад байхаар үр хүүхэд минь хэрхэн энэ бүхнийг өвлөж үлдэх юм бэ? Тэд бас хар байх ёстой юм уу? Хэн нэгнийг онцлоод бичихээр орилоод дайрчихдаг, олзлоод гоочилдог, үгийн мууг хэлж үйлдлийн муугаар сүрдүүлдэг та ямар алуурчны сүх үү? Бүгдийг цаазлаад, цавчаад байхаар айдас хургасан энэ нийгмийн альхан талд нь бидний хойч үе өсч өндийх вэ? Шүүмж болгоныг шүүрч дэврээгээд, хар муу болгоныг хамж шэйрлээд, бах таваа хангаж, бархирч гуагладаг та ямар хар хэрээ, харанхуй шөнийн шар шувуу юу?

Хэрээ, шар шувуу хоёр ч гэсэн өнчинд өлзийтэй, өдөндөө гэрэлтэй орчлонд үр хүүхэд минь хэнийг харж баясч, хэрхэн энэ хорвоогийн элэгдсэн замыг туулах вэ? Булай болгоныг шүүрч, бусдыг доромжлон гутааж, хараал болгоныг хэлж, хазахаас бусдаар цамнаж, цус үзэх гэж улайрч, цуг үхэх гэж ухарч байдаг та ямар эрлэгийн элч үү? Бидний өнөөдөр бүтээж буй энэ эх орон, эвлэж нийлдэггүй ёс зүйг үр хүүхэд минь үүрээд үлдэхийн цагт үүрээ бусниулж, үндсээ таслахаас өөр гарцгүй болох уу? Маргааш нар мандана. Та дахиад л нар өөд нулимах уу? Сар хээр хононо. Та сарыг очиж өшиглөх үү? Гэрэл байвал түгээж, гэгээ байвал ундруулж, сайныг бодож, сайхныг саналаа гээд танаас юу унах гээд байгаа юм бэ? Өнөөдөр амьдрал хэцүү, агт морьд сульдуу, улс төр увайгүй, урт зам бартаатай, хэтэвч хоосон, хэнхдэг нүцгэн байгаа ч гэсэн үүнийг даван туулахын тулд заавал хар байх албагүй!

Р.ЭМҮЖИН.


Р.Эмүжин: “Инээж байгаад асууна аа, яадгийн..”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex