Ж.Амарсанаа: Элэгний В,С вирусыг тараагч нь эмнэлгийн байгууллагууд гэдгийг тогтоосон

Ж.Амарсанаа: Элэгний В,С вирусыг тараагч нь эмнэлгийн байгууллагууд гэдгийг тогтоосон

-Элэгний вирус тараасан эрүүл мэндийн байгууллагаа япончууд шүүхэд өгөөд ялж чадсан-

Монголчуудын дунд элэгний өвчлөл ихэсч байгаа нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг ихэд түгшээж байна. Үнэндээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тухай мэдээ ч бий. Тиймээс энэ талаар Монголын Элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн, доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож эхлээд байгаа элэгний өвчлөлийн талаар яриагаа эхлэх үү?
-Элэгний өвчлөл нэмэгдснийг статистик судалгаанд үндэслэн ярьж байгаа юм.Элэгний хорт хавдар 2010 онд урд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл, жилд ойролцоогоор 1400 хүн элэгний хорт хавдраар нас барж, 1700 хүн шинээр элэгний хорт хавдартай гэж оношлогдсон байгаа. Үүнээс гадна элэгний хатуурал өвчин ч ихэслээ Хамгийн сүүлд авсан тоогоор жилдээ 900 хүн элэгний хатуурал өвчнөөр нас барж байна. Тэгэхээр энэ өвчин улс орны аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд ирсэн байна шүү гэдгийг хэлээд байгаа хэрэг. Олон улсын элэгний өвчинтэй тэмцэх өдөр гэж долдугаар сарын 28-нд болдог. Гэхдээ үүнийг манай ард түмэн төдийлэн сайн мэддэггүй юм билээ. Сүүлийн үед ард иргэд эрүүл мэнддээ анхаардаг болжээ.

-Элэгний өвчлөл юунаас шалтгаалаад ингэж ихээр нэмэгдэж байна вэ? Хүмүүсийн мэддэг атлаа төдий л тоодоггүй зүйлээс өвчин үүсэх тохиолдол их байдаг тухай эмч нар анхааруулдаг шүү дээ?

-Хамгийн нэгдүгээрт, элэгний В, С вирус, хоёрдугаарт, архи согтууруулах ундаа, гуравт, хорт бодисууд ордог юм.

-Хорт бодист мэдээж нийс­лэлд гамшгийн хэм­жээнд хүрээд буй агаарын бо­хир­дол нөлөөлж байна уу?
-Үгүй дээ, агаарын бохирдол элэгний өвчлөлд огт хамаа байхгүй. Энэ бол хүмүүсийн өөрсдийнх нь яриа байх. Агаарын бохирдол бол зүрх судас, уушгинд нөлөөлдөг болохоос шууд элгэнд нөлөөлнө гэдэг ер нь ховор гэж ойлгож болно.

-Тэгвэл энэ өвчлөл ихэсч байгаагийн шалтгаан юу юм бэ?
-Хамгийн энгийн бөгөөд хүмүүсийн мэдэж байх ёстой зүйл бол элэгний хорт хавдар хийгээд хатуурал үүсгэдэг хүчин зүйл нь элэгний В, С вирус. Хүмүүсийн ярьдгаар тариурын шар л даа. Тариурын шарын халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг илрээд байдаггүй. Гаднаас нь хараад хэн ч мэддэггүй. Энэ вирусыг тараагаад байгаа гол буруутан нь манай улсын эрүүл мэндийн байгууллага. Мэс ажилбар хийх үед багажнаас хүний цус руу дамжих тохиолдол их байдаг.Мөн цуснаас цус руу дамждаг. Цус юүлэх үед иргэд маш болгоомжтой байх ёстой. Манай цусны төвд нарийн шинжилгээ хэр хийгдэж байна гэдэгт хяналт тавих хэрэгтэй. Цус юүлснээс бол хөгжиж байгаа манай орон битгий хэл өндөр хөгжилтэй Япон улсад хүртэл элэгний В, С вирус ихээр халдварлууснаас иргэд нь улс орноо шүүхэд өгч байлаа. Ингэж Засгийн газрыг шүүхэд өгснөөр Японы ард түмэн их хожсон шүү. Элэгний В, С вирусынхаа эмчилгээг 100 хувь улсаас даалгадаг болсон. Шүүхэд өгөхөөс өмнө элэгний В,С вирусээр өвдөхөд төлбөрийнх нь тодорхой хувийг улс нь даадаг байсан.

-Элэгний В, С вирусыг эмчлэх ёстой байгууллага нь энэ өвчний вирусыг тараагаад байна шүү дээ. Тэгэхээр монголчууд япончуудын адил эрүүл мэндийн салбараа шүүхэд өгөх боломж байгаа юу?
-Энэ өвчнийг гол тараагч нь эрүүл мэндийн байгууллага.Ялангуяа мэс ажилбар, шүд авахуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх гээд энэ бүхний цаана элэгний вирус авах магадлал маш их. Авсан байлаа гэхэд дээр хэлсэнчлэн тухайн хүнд огт мэдэгддэггүй вирус. Жаахан ядарна. Зарим тохиолдолд хурцаар шарладаг. Энэ үед элэгний вирус авчээ гэдгийг нь хэлэхэд хялбар. Гэтэл шарлахгүй тохиолдолд мэдэх аргагүй учраас иргэд өөрсдөө цустай холбоотой ямар нэг эмчилгээ хийлгэхийнхээ өмнө болоод дараа нь заавал шинжилгээ өгөх ёстой. Ингэж байж элэгний вирус орж уу үгүй юу гэдгээ мэднэ.

-Элэгний вирус авснаа тухайн хүн мэдчихлээ, тэгээд яах уу?. Хаашаа, хэнд хандах уу?
-Хамгийн гол нь бид энэ тухай чинь яриад байгаа юм. Элэгний өвчинтэй тэмцэх олон улсын өдрөөр бас л энэ асуудлыг ярилаа. Өнөөдөр эмнэлгийн байгууллагуудад ямар нэг хариуцлагын тогтолцоо гэж алга байна. Хэн нэг хүний өвчнийг эмнэх бус харин насан туршид нь эдгээх аргагүй өвчинг эрүүл мэндийн байгууллага өгөөд байна. Гэтэл үүнтэй тооцдог арга хэмжээ юу байна, яаж үүнийг арилгахын гээд хууль эрхзүйн боломж бидэнд байхгүй. Тухайлбал, нэг хүн вирус авснаа мэдлээ гэхэд сайндаа л Мэргэжлийн хяналтын байгууллагад л хандана. Гэтэл хамгийн хөөрхийлөлтэй нь нөгөө Мэргэжлийн хяналтын газарт нь элэгний вирус авсан үгүйг нь тогтоох чадвар алга. Долоо хоногийн өмнө би нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагад очсон. “Энэ ард түмэн чинь элэгний В, С вирусээр өвчлөөд үхээд дууслаа шүү дээ” гэтэл “Бидэнд шалгах багаж төхөөрөмж нь байхгүй ээ” гэж хэлсэн. Ийм өрөвдөлтэй байдалтай сууж байна. Эмнэлгийн байгууллагаас нь дутуу хагас арчдас авдаг юм шиг байна лээ. Хамгийн гол нь арчдас авлаа гээд түүн дотор нь элэгний вирус байгаа, үгүйг нь үзэхгүй л юм бол мянга дахин аваад ч хэрэг алга. Үүнийг тогтоох ёстой байгууллага нь мэргэжлийн хяналтынхан атал багаж тоног төхөөрөмж байхгүй, төсөв мөнгө хаанаа ч хүрдэггүй гэж хэнэггүйхэн хэлээд сууж байхын оронд тэр олон хүнийхээ заримыг нь цомхотгоод шаардлагатай тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй шүү дээ. Бүхэл бүтэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар битгий хэл хувийн жижигхэн лаборатор элэгний вирус тоолдог, шинжилдэг болчихсон байхад ийм зүйл яриад сууж байна гэдэг үнэхээр ичгэвтэр биз дээ. Нөгөө талаар багаж тоног төхөөрөмжийн ариутгал халдваргүйтгэлд анхаарах хэрэгтэй байна. Энэ тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтынханд хэлэхээр “Бид мэдэхгүй улсын Мэргэжлийн хяналт мэднэ” гэсэн тайлбарыг хэлж байсан. Үнэн худлыг нь би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л үүнд эргэлзэж байгаа шүү.

-Нийслэлийн Мэргэж­лийн хяналтын газарт лаборатор байгаа биз дээ?
-Лаборатортой юм билээ. Түүндээ ард түмнийхээ эрүүл мэндийг бус энэ хэдэн барилгыг шинжилж суудаг юм байлгүй.

-Гол буруутан нь эрүүл мэндийн байгууллага бай­лаа гээд иргэд хаана ч хандаад тусыг эс олно гэж ойлгож болох уу?

-Үнэндээ хууль эрхзүйн ямар ч орчин алга байна. Эм­нэл­гээс халдвар авсан гэдэг нь тогтоогдсон ч тухайн эм­нэлгийг хэдэн сая төг­рөгөөр торгоно, эс­вэл эмчилгээний зард­лыг нь 100 хувь даана гэдэг ч юм уу хууль эрх­зүйн ямар нэг орчин бий болгохгүй бол хариуц­лага хүлээхгүй нь ээ. Бод л доо, С вирусээр өвчил­сөн нэг хү­нийг эмчлэхэд нэг жилд 15-20 сая төгрөг зарцуулдаг. Харин В вирусыг хоёр жил эмчлэхэд 7 мянган ам доллар зарцуулдаг. Гэтэл энэ их зардлыг ямар ч буруугүй хувь хүн үүрээд эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байна. Ийм л улс оронд бид амьдарч байна шүү дээ.

-Энэ тал дээр танай холбоо хийхээр төлөвлөсөн зүйл байна уу?
-Бид хий дэмий хэлж, ярихаас өөрөөр юу ч хийж чадахгүй байна. Ямар сайндаа л долдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбай дээр очиж баахан орилж хаш­гир­лаа./инээв/ Манайх чинь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага. Гэх­дээ ард иргэдийн дунд элэг­ний өвчлөлийг бууруулах, түү­нээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь бидний эрхэм зорил­го юм даа. Үү­ний тулд бид су­дал­гаа хий­дэг. Тоо ба­­римт хангалттай байна. Ард түмэн сүүлийн үед энэ талаар их мэддэг болжээ.

-Хууль эрх зүйн орчинг бий болгох талаар ямар нэг зүйл хийж байна?

-Хуулийн төсөл өргөн барих талаар хуульчидтай хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас гадна шивээс хийдэг газрууд бас бий. Энэ бүхэнтэй хариуцлага тооцохдоо зүгээр торгоод өнгөрөх үү эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү гэдэг талаар асуудлыг нэлээд хүчтэй гаргаж ирмээр байна. Ингэхгүй бол ямар ч хуулийн хариуцлага алга.

Эх сурвалж:  Emch.mnпродвижениепродвижениесайтподбор паролей wifi androidкупить чехол iphoneкредиты на малый бизнес в украинеchatroulette italiana gratis e senza registrazioneindependent escorts ukbedava casino slotWill hill bet calculatorвалюта танзанииденьги в долг под расписку в тольяттивз¤ть на килиманджарокредитная карта альфа банк как активироватьбыстрые деньги займ калугангоро нгорократер нгоронгоро танзани¤рекламные буклеты ценаотдых черногория автобусный путевка 2015путевки в тайланд все включено ценычугунные сковороды купитьbanquet drawingпродвижение сайта заказатьпанельно каркасные дома отзывыпоисковое продвижение сайта яндексzagg leather skin iphone 4s


Ж.Амарсанаа: Элэгний В,С вирусыг тараагч нь эмнэлгийн байгууллагууд гэдгийг тогтоосон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.